Ангилал: Нийгэм

Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Тусгаар Тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-ны өдөр 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах юм.

2013 оны 11 сарын 21-нд буюу өнөөдөр 16:00 цагаас Чинван Ханддоржын өргөөнд /Орос элчингийн замын урд талд/ Уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан “Язгуур” цомгийн өдөрлөг зохион байгуулагдана.

Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Салхиар дуулагч” хэмээх нэртэй энэ уралдаанд Монголоос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО, Тува улсын 100 орчим хөөмийч оролцож байна. Монгол туургатны хөөмэйн анхдугаар уралдааны нэгдүгээр шат 19-нд боллоо. Монгол хөөмэйг 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэснээр манай улсыг дэлхийд сурталчлах нэрийн хуудас нэгээр нэмэгдсэн.

Гадаадын эрдэмтдийн нэр, гадаад нэр томъёогүй учир эл сэдэв нэг л шинжлэх ухаанч бус санагдаж болох. Гэтэл тэгж болдоггүй ма­гадгүй ганц асуудал нь үн­дэсний ёс заншил байж болох юм. Хүн төрөлхтний нийтлэг авъяас, (уг нь айс юм. Шидлэг ай хэр заяаж төрсөн бэ гэсэн шиг утгатай олон тооны нэрийдэл) шид­лэгийг монгол зан заншил гэж тодлон авч үзэж бол­мооргүй тал буй.