Ангилал: Нийгэм

TV5 телевизээр 12 сараас гарч эхлэх “Өмнө зүгийн хатан хаан” олон ангит уран сайхны кино нь 2011 оны хамгийн өндөр үнээр бүтээгдэгдсэн шилдэг кино юм. 2011, 2012 оны Спанийн кино наадамд хэд хэдэн удаа нэр дэвшсэн

“Sweetymotion” хамтлагийнхан арван нэгдүгээр сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н.Бестужевийн нэрэмжит драмын театрт өөрсдийн бие даасан тоглолтоо хийлээ.Тоглолтын үеэр Буриадын үзэгчид алгаа харамгүй ташиж, зарим нь бүжиглэж байлаа. Эерэг энерги тайзнаас үзэгчдэд хүрч мөн эргэн очиж байх шиг санагдсан. Магадгүй энэ л ямар ч уран бүтээлчийн амьдралын утга учир байх.

I loft бааранд буун дуу гарсан талаар нэлээдгүй дуулиан тариад байгаа юм. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэг Киви хамтлагийн дуучин Агийгаас болж гарсан хэмээх мэдээллийг “Улс төрийн тойм” сонин анх гаргаснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдаан энэ сарын 19-22-нд Улаанбаатар хотноо болох юм. Тус уралдаанд зургаан улсын 100 гаруй хөөмэйч оролцохоор бүртгүүлсэн аж.

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” шоу драм тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр 11 сарын 20-29-ыг хүртэл ердөө 10 хоног дахин тоглохоор болсон байна. Шоу драм Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглогдоно.

“UBS MUSIC VIDEO AWARDS” наадам олон намар дараалж хамтлаг, дуучид, урлагийнхныг хийх юмтай, хэлэх үгтэй болгосон гэхэд хилсдэхгүй. Ямарсайндаа “AWARDS дөхөөд ирэхээр оройхон гарч ширүүхэн дайрч, видео клипийг ёстой л нэг үйлдвэрлэх шиг болдог. Энэ жилийн “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг “UBS” телевизийн хурган компани “UBS MUSIC” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр анх удаа зохион байгуулах гэж байгаа.