“UBS MUSIC VIDEO AWARDS” наадам олон намар дараалж хамтлаг, дуучид, урлагийнхныг хийх юмтай, хэлэх үгтэй болгосон гэхэд хилсдэхгүй. Ямарсайндаа “AWARDS дөхөөд ирэхээр оройхон гарч ширүүхэн дайрч, видео клипийг ёстой л нэг үйлдвэрлэх шиг болдог. Энэ жилийн “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг “UBS” телевизийн хурган компани “UBS MUSIC” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр анх удаа зохион байгуулах гэж байгаа.
Ангилал: Нийгэм
Европын холбооны кино өдрүүд Black box театрын тайзнаа нээлтээ хийгээд удаагүй байгаа бол өчигдрөөс Японы кино өдрүүд эхэллээ. Японы кино өдрүүд энэ сарын 22-ныг хүртэл “Өргөө 2” кино театрт үргэлжлэх юм.
Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын 22-ны өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд,11-р сарын 24-ны өдөр 19:00 цагаас”UB PALACE”- т тус тус тоглогдох юм.
Драмын жүжгийн төрөлд зургаан номинацид шилдгээр шалгарч, 2011 оны тайзнаа мэндэлсэн хамгийн шилдэг бүтээлд олгосон “Гран-при” шагналын эзэн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 11 дүгээр сарын 23, 26 нд УДЭТ-т тоглогдох гэж байна.
Майкл Жексон нас барахаасаа тав хоногийн өмнө олон нийтэд танигдаагүй Ленни Родригес хэмээх сэтгүүлчид ярилцлага өгсөн аж. Попын хаан сүүлчийн ярилцлагаа хүмүүсийн сайн та нихгүй хүнд өгөхийг хүссэн тул тэр азтай залууг сонгосон гэх.
Шинэ жилийн баяраар дэлхийн сонгодог урлагийн театрууд “Цөмөөхэй” балетыг тоглодог жишиг тогтоод уджээ. Монголын уран бүтээлчид ч гэсэн жил бүрийн арванхоёрдугаар сард П.И.Чайковскийн энэ бүтээлийг үзэгчдийн хүртээл болгодог. Өнгөрсөн жил ДБЭТ-ынхан Тяньжиний “Гранд” театрт “Цөмөөхэй”-г тоглосон бол энэ жил театртаа ирэх сарын 21,22-нд шинэ жилийн тоглолтоо хийж үзэгчдээ угтах юм.
Сүүлийн үед этгээд үйлдлүүдээрээ олны гайхширлыг төрүүлэх болсон дуучин Майли Сайрус өчигдөр /ХI.17/ “X Factor”-т уригдан хит уран бүтээлээрээ ая барьжээ.
11 дүгээр сарыг уран бүтээлийн идэвхитэй сар гэж тодорхойлмоор байгаа юм. Учир нь, рок попынхон шинэ содон тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсаар байна. Энэ сарыг эхлүүлсэн эхний томоохон тоглолт гитарчин Д.Өлзий-Оршихын “Best of Өөжгий” бие даасан тоглолт байсан бол залгуулан МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав “Миний дуунууд-2013” уран бүтээлийн 15 дахь бие даасан тоглолтоо гурав хоногийн турш зохион байгуулж, монгол түмнийг дуу хуураар бялуурууллаа.
Энэ жилийн “Гоёл 2014″ наадам энэ сарын 30-нд 26 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус загварын наадмыг “Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохиодог билээ. Энэ удаагийн “Гоёл-2014 наадам”-аар 14 дэх топ модель, шилдгийн шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч тодрох юм.
Зүүн хүрээ Дашчойлин хийд энэ сарын 28-нд зул өргөх ёслолын ажиллагааг бие даан зохион байгуулах гэж байна. Зулын 25 хэмээн нэрлэж заншсан энэ өдөр Дашчойлин хийдийнхэн тухайн өдрийн утга учрыг түмэн олонд илүү таниулах зорилгоор сүсэгтэн олонтойгоо хамтран Соёлын төв өргөөнд ийнхүү буян номын үйл хийхээр болжээ. Т
