Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үзэгчдийн хүсэлтээр “…Төгсгөлгүй эхлэл…” өнөөдөр дахин тоглогдоно
Нийгэм

Үзэгчдийн хүсэлтээр “…Төгсгөлгүй эхлэл…” өнөөдөр дахин тоглогдоно

Урлаг Урлаг26/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uvertura1849974112013-11-19-14-10[www.urlag.mn]9356795902013-11-26-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2013 оны 10-р сарын 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрт Монгол поп опера “Увертюра” хамтлаг анхны бие даасан “…Төгсгөлгүй эхлэл…” тоглолтоо амжилттай тавьсан билээ.

Монгол поп опера чиглэлээр тасралтгүй дөрвөн жил уран бүтээлээ туурвисан тэд энэ үеэр хийсэн бүтээснээ тайлагнаж, дэлхийд данслагдахаар хамтлаг болсноо үзэгчдэд мэдрүүлсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн өндөр түвшинд буюу МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа, МУСТА Д.Үүрийнтуяа нар оролцож, “Анир” дуу бичлэгийн студи зохион байгуулсан энэхүү тоглолт үзэгчдийг байлдан дагуулсан гэж хэлж болно.

Энэхүү тоглолтын хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг, тайзны зураачаар “Гэсү дизайн”, Гэрэлтүүлэг “D Light”, Хөгжим техник “Тotal music”, нар ажилласан бөгөөд тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байсан юм. Мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдсан энэхүү тоглолт хоёр өдөр тоглогдсон ч үзэгчид дахин тоглохыг хүсэхийн зэрэгцээ “тулган шаардсаар” байгаа ажээ.

Тиймээс тус хамтлагийн залуус энэ удаад илүү олон үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчдээ хамруулахаар өнөөдөр буюу 11-р сарын 26-ны өдөр “UB Palace”-ийн концетын их танхимд 19:00 цагаас тоглохоор болсон байна.

Тодруулбал тоглолтод ажилласан бүрэлдэхүүн энэхүү тоглолтод ажиллаж байна. Тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал”, МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө”, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюссер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягын аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу, МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс” зэрэг олон сайхан дуунууд эгшиглэх бөгөөд бүх дууг тус хам тлагийнхан амьдаар симфони оркестртой дуулах юм.

Үзэгчдийн хүсэлтээр тоглогдож байгаа энэхүү тоглолтын тасалбарыг “UB Palace”-ийн тасалбарын кассаар худалдаалах бол 1950 үнэгүй хүргэж өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8668-3000, 8668-4000 дугаараас авах боломжтой юм байна. Мөн www.uvertura.mn тус хамтлагийн цахим хуудаснаас хэрэгтэй мэдээллээ авна уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026

Женни, Тэйм Импала нарын хамтарсан “Дракула” дуу шуугиан тарьж байна

14/05/2026

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026

Каннын кино наадамд Монголын найман төслийг танилцуулав

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.