Ангилал: Уртын дуу

Askmen эрчүүдийн сэтгүүлээс Дэлхийн хамгийн дур өдөөм бүсгүйгээр нэрлэгдсэн жүжигчин Женнифер Лоуренс шууд нэвтрүүлгийн камерын өмнө хормойндоо орооцолдон. гуя нь ил гарахад ихэд сандарчээ.

УДЭТ-ын ерөнхий най­руулагч Н.Наранбаатар 33 жилийн дараа “Гамлет” жүжгийг Монголын тайзнаа дахин найруулан тавьсан билээ. Тэгвэл тэрээр энэ удаад дэлгэцийн бүтээл тэр тусмаа бидний мэддэг “Гарын таван хуруу” киног бүтээхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол авьяастан түрүүлжээ. АНУ-ын Колорадо мужийн Брекернрижид энэ сарын 22-28-нд болсон “Breckenridge International Snow Sculpture” хэмээх шилдэг мөсөн баримал шалгаруулах уралдаанд оролцсон Монголын барималчид XIII зууны үеийн морьтон баатруудыг дүрсэлсэн “Монголын цэрэг эрс” бүтээлээрээ тэргүүн байр шалгарчээ. Мөн “People’s Choice Award” буюу Олны таашаалд нийцсэн бүтээлээр тодорсон байна.

Монголын соёл урлагийн салбарт өөрсдийн гаргасан жимээр зогсолтгүй урагшлаж яваа хүмүүсийн тоонд DOZ entertainment –ын уран бүтээлчид албан ёсоор орно. Тэд өөрсдийн ээлжит уран бүтээл болох “ДҮҮЛЭН НИС” шинэ киноныхоо зураг авалтыг Солонгос улсад амжилттай дуусгаад он солигдох мөчид эх орондоо иржээ.

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан 2013 оны 01 дүгээр сарын 10-аас эхлэн “Mobile news” буланг нээсэн бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр сенсааци тарин цацагдаж буй цаг үеийн мэдээ мэдээллийг эздээс нь тодруулга мэдээ хэлбэрээр утсаар авч уншигчдад үнэн зөвөөр түргэн шуурхай мэдээлэхийн зэрэгцээ олныг шуугиулж сенсааци тарих бүх төрлийн үнэн зөв мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдээс шууд утсаар авч олон нийтэд түргэн шуурхай мэдээлэх онцлогтой булан юм.

440 mHz Монголийн анхны хөгжимчдөд зориулсан нэвтрүүлгээрээ дамжуулан монголд анх удаа 440 гитарчдийг нэгэн доор цуглуулах аж. Энэхүү цугларалт нь ирэх сарын 20-нд болох бөгөөд монголдоо хамгийн анхний гитарчдийн томоохон хэмжээний цугларалт болох юм.

Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг нь хэмээгддэг “ХТҮЦ” продакшны хамт олон энэ оны хамгийн анхны хошин шоу тоглолтоо СТӨ-ний тайзнаа орой бүр үзэгч түмнээ толилуулсаар байгаа билээ. Тус продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ ирэх ирэх 02 дугаар сарын 09,10-нд БНСУ-ын Сөүл хотын Тундэмүний соёлын ордонд “Шилдэгийн шилдэг” хошин шоу тоглолтоо хийхээр болжээ.

“Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ, “Очир фильм” студи, “Залуус шоу” группээс санаачлан ССАЖЯ, Монголын хүүхдийн ордонтой хамтарч шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 13-нд“Чингисийн хүрээ” жуулчны бааз цогцолборт “Монгол туургатны цагаан сар-2013” баяр наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү баяр наадамд 21 аймаг, Өвөрмонгол, Шинжаанаас ирсэн монгол туургатан үндэстэн ястны төлөөлөл, Афганистанаас ирж манай оронд суралцаж байгаа хазаар монгол оюутнууд оролцоно.