Ангилал: Уртын дуу

Тэрбээр өнгөрсөн бямба гарагт дуурийн театрын тайзнаа бүжлээ. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, хилийн чанад дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж яваа тэрбээр П.И. Чайковскийн алдарт “Хунт нуур” балетын ханхүүд гоцолж, Америкийн алдарт бүжигчин, “Бостон балет” театрын гоцлооч Ашли Эллис хар, цагаан хунд, харин алиа салбадайд тус театрын гоцлооч Аветик Каралетиан нар гоцлон бүжив.

Үндэсний хөрөг зургийн галерей Кембрижийн герцогын ахайтан Кейт Миддлтоны албан ёсны анхны хөрөг зургийг танилцууллаа. Пол Эмслигийн зурсан хөрөг зургийг хэдэн сарын хугацаанд бүтээсэн бөгөөд тус галерейн албан ёсны цуглуулгад орох юм.

Монголын кино урлагийн түүхэн хэлхээ, цаашдын ирээдүйг хөтлөх учиртай Монгол кино нэгдлийн удирдлага, үйл ажиллагааг шүүмжилж энэ салбарт хүчин зүтгэж ирсэн ахмад киночид өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Өдгөө 80 жилийн түүхтэй бидний хэлж заншсанаар Монгол кино үйлдвэр бодлого, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь нэг хүний гарт орж, жилдээ хэдий хэмжээний санхүүжилтийг хэрхэн зарцуулдаг талаарх бүх мэдээлэл нь хаалттай байдаг тухай ахмад киночид учирласан юм.

Киви хамтлагийн анхдагч гишүүний нэг, “B продакшн”-ы дуучин байсан гэдгээр нь сайн мэдэх Э.Энхзол өөрийн бие даасан “No ordinary love” “амьд” тоглолтоо нэгдүгээр сарын 19-ний 19.00 цагт “Iloft function house”-д хийхээр болжээ.

Хэн бүхнээс илүү түүний сэтгэлд дотно, сайхан инээмсэглэл тодоос тод гэрэлтдэг. Цаанаа л ялдам, өхөөрдөм түүнд үзэгчид нь хэзээд хайртай байдаг. Мэдээж, тэр бол Солонгосын “Autumn in My Heart” , “Hoteller” , “All In” , “Full House” зэрэг олон ангит киноны гол дүрийн жүжигчин Сун Хеэ-гюу.

Монголын балетын сор болсон бүжигчин Д.Алтанхуяг өчигдөр дуурийн театрын тайзнаа бүжив. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, хилийн чанад дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж яваа тэрбээр энэ удаад “Хунт нуур”-т гоцлов. Гайхалтай нь түүнтэй хамт Америкийн хоёр шилдэг балерина Монголын тайзнаа эргэлдэн бүжлээ.

Нэгэн үе хүүхэд залуусыг олон уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан “Дижитал” хамтлаг эргэн нэгдээд удаагүй байгаа билээ. Тэд хамгийн сүүлд “Гандан буурахгүй” дуу гаргасан бол ирэх сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр тоглолтоо хийхээр болсон байна.

Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-т нэр дэвшигч найруулагч, жүжигчид, кинонуудын нэрс өчигдөр зарлагдлаа. 85 дахь удаагийн “Оскар”-ын ёслолд алдарт найруулагч Стивен Спилбергийн “Линкольн” 12 төрлөөр нэр дэвшжээ. Энэ кино манай кинотеатруудаар сар дамжин гарсныг та бүхэн санаж буй биз ээ. Мөн Энга Лигийн “Пигийн амьдрал” 11 төрөлд нэр дэвшлээ. Австрийн сод найруулагч Михаэль Ханэкэ шилдэг найруулагчид нэр дэвшснээс гадна “Хайр” бүтээл нь шилдэг гадаад киноны төрөлд дэвшсэн юм. Хоёрдугаар сарын 24-нд болох ёслолын ажиллагааг жүжигчин, найруулагч Сет Макфарлен хөтлөх юм.

“Destiny’s Child” хамтлаг найман жилийн дараа эргэн нэгдэж, “Хайрын дуу” нэртэй цомог гаргахаар бэлтгэж байгааг Бионсе зарлалаа. Цомогт ердөө нэг л шинэ дуу багтсан бөгөөд энэ сарын сүүлч гэхэд сонсогчдын хүртээл болох ажээ.