Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын чанарын стандартыг хангах гар урчуудыг сургана
Нийгэм

Олон улсын чанарын стандартыг хангах гар урчуудыг сургана

Урлаг Урлаг20/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
930fa99f5cab397eoriginal2011121342013-09-20-10-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төслийн хаалт болох гэж байна.

Үүнтэй холбоотойгоор “Соёлын өв ба гар урлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ба сурталчлах нь” сэдэвт эцсийн сургалт-семинар энэ сарын 21-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. Уг сургалтын зорилго нь хөдөө орон нутгийн гар урчуудыг дэмжин мэдлэг авьясыг хөгжүүлэх, орон нутгуудын онцгой шинж чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломж бололцоог дээшлүүлэх, дээрх бүтээглэхүүний үнэ цэнийг залуу хойч үеийнхэнд ойлгуулах хийгээд өвлүүлэхэд чиглэгдэж байна.

Сургалтанд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт орших 2 аймгийн таван сум болох Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдаас нийт 22 гар урлаачдын төлөөлөгч хамрагдаж байгаа бөгөөд Улаанбаатараас 2 гар урлаач хамрагдах юм байна. Олон улсын гар урлал шинжээч Жозеф Ло сургалтыг хөтлөн явуулах юм.

Нэмж хэлэхэд, өмнөх сургалт соёлын болон гар урлалын бүтээлийн үйлдвэрлэлийн чадавхийг дэлхийн олон улсын чанарын стандартад нийцүүлэхэд чиглэгдэж байжээ. Манай улсад 2 жилийн турш хэрэгжсэн энэхүү төслийн тэргүүлэх зорилт нь гар урлаачдыг нэг хэвийн бус бүтээгдэхүүн үйлвэрлэхээс татгалзуулах буюу тэднийг өөрсдийн онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга ухаанд сургах, бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулах, оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар мэдлэг олгоход чиглэгдсэн нь үндэсний шинж чанартай инновацитай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх нөхцлийг бүрдүүлэхэд ахиц гарсан хэмээн төслийн багийнхан онцоллоо.

ЮНЕСКО-Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан итгэлцлийн сангийн тусламжтайгаар “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төсөл манай улсад хэрэгжээд 2 жил болж байна.

Уг төслийг хэрэгжүүлэгчид болох ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа тус төслийн хаалтын ажиллагааг ээлжит сургалт-семинараар өндөрлүүлэх гэж байна. Дээрх төслийн хүрээнд дэлхийн олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхи, чадварыг тус бүсийн гар урчуудад эзэмшүүлэх зорилгоор 2 удаагийн сургалт-семинарыг амжилттай зохион байгуулжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

14/10/2026

Том Хиддлстон: “Аав байх нь миний амьдралын хамгийн чухал үүрэг”

14/10/2026

Синтиа Эриво өөрт нь тохирохгүй гэж үзсэн олон дүрээс татгалзжээ

14/10/2026

G-Dragon-ы “McDonald’s”-тай хамтарсан кампанит ажил Хятадад анхаарал татаж байна

14/10/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Б.Баатархүүгийн төрсөн өдөр

14/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.