Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлтийн ёслол өнөөдөр 16.30 цагт “Тэнгис” кино театрт болно.
Энэхүү киноны ерөнхий продюсер болон ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол киноны зохиолыг МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг бичиж, харин зургийн даргаар жүжигчин А.Ганчимэг нар тус тус ажилласан юм.
