Ангилал: Уртын дуу

Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.

“Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо энэ сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тус хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ”, “Үнэнч амраг” зэрэг олон арван дууг сонсогч фенүүдийнхээ сэтгэлд хүргэж, хит болгон эгшиглүүлж чадсан бол сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ анхаарч, “Хар сарнай” хамтлагтай хамтран “Бүтээнэ сөнөөнө” дууг шинэчлэн дуулсны зэрэгцээ “Эв нэгдэл”, “Чин үнэнч хайр”, “Уухай”, “Уучлаарай би чамд хайртай”, “Хүсэл” зэрэг уран бүтээлүүдийг сонсогч, фенүүддээ хүргэсээр байгаа юм.

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулдаг “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам өнөөдөр 14.00 цагт болох аж. Тус арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болох юм. Энэ жилийн наадамд аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг сурагчид шүлгээ сойх төдийгүй Өвөр Монголоос найман сурагч оролцох юм байна.

Гадаа дулаарч, хөхөө донгодох цаг хаяанд иржээ. Энэ зуныг хэрхэн өнгөрөөхөө эртнээс төлөвлөсөн үү. Хөдөөгүүр явах уу, эсвэл бүр гэртээ амрах төлөвлөгөөтэй байна уу. Зуныг зугаатай өнгөрүүлэх ямар боломж бидэнд байгааг судалж, дэлхийн олон улс оронд залуучууд зуныг хэрхэн өнгөрүүлж байгааг ажиглалаа.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын спорт өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хандгайт дахь “Олимп” цогцолборт 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн спорт өдөрлөгт Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын 8 баг оролцож гар бөмбөг, алсын зайн шидэлт, буухиа тэмцээн гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө.

Энэ жилийн Каннын кино наадам 2018 оны 5-р сарын 8-19-ний хооронд зохион байгуулагдана.“Каннын кино наадам”-ын зүгээс залуу уран бүтээлчдэд болон сонирхогчдод зориулан уг наадмын талаар ойлголт өгөхийн тулд 3 өдрийн үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжийг олгож байна. Тиймээс залуу уран бүтээлчид, кино сонирхогч та бүхнийг “Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Дууны шүлгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргалын 65 насны ой энэ жил тохиож байгаа. Ойд зориулан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэнэ. Энэ талаар түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2018.4.10/ мэдээлэл хийлээ.

Дуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.