Говь нутгаас төрсөн дуучин бүсгүй Чантуугий Алтантүлхүүр энэ сарын 25-нд Монгол Бөхийн Өргөөнд өөрийн 3 дах бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Өвөрмөц хоолой өнгө төрхөөрөө бусад дуучдаас ялгарч чаддаг дуучин бүсгүйг малчны дуу дуулдаг гэдгээр нь ард түмэн андахгүй. Харин энэ удаагийн тоглолтонд тэрээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ олонд харуулсан тоглолт хийх гэж байгаа юм.
Ангилал: Уртын дуу
“Come Fly with me” өнгө аяс болоод тоглолтын реклам гээд маш олон зүйлс шинэ шинэлэг санаагаар илүү хөдөлмөрч уран бүтээлч хандаж байгаа нь үзэгчдийн сонирхолыг илүү татаж байна. Дуучин Наагийгийн шилдэг дуунууд дуулагдхаас гадна дэлхийн жазз свинг хөгжмийн төлөөллүүдийн шилдэг бүтээлийн дээжээс хүргэх юм байна. Тоглолтонд ирсэн хүн бүр жазз хөгжмийн яруу тансагийг мэдрэхийн сацуу “The Corporate Hotel and Convention Centre”-ийн дуу дүрсний гайхамшигийг үзүүлэх юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Турк Улсын иргэн Энвэр Ючелд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулав. Энвэр Ючел нь “БАУ – Глобал Нетворк” олон улсын боловсролын байгууллагын Ерөнхийлөгчийн албыг хашдаг бөгөөд түүний үүсгэн байгуулсан энэхүү боловсролын байгууллагын харъяанд 8 их сургууль, 4 хүрээлэн үйл ажиллагаа эрхэлж, 17 мянган оюутан одоогоор суралцаж байна.
Шинэ Зеландын дуучин Лорде дуучин Уитни Хьюстоны талаар цагаа олоогүй наргиан хийснийхээ төлөө уучлал гуйжээ. Тэрээр 21 настай дуучин бүсгүй твиттер цахим хуудсандаа усаар дүүргэсэн ванны зураг нийтэлж, доор нь нас барсан дуучны 1992 онд дуулсан дууны үгээс “And iiii will always love you,” хэмээн бичсэн нь Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдийн хараанд өртөж, эгдүүцэл дургүйцлийг төрүүлжээ.
И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх 6 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр боллоо. 1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Энэхүү чуулгын анхны тоглолт 1937 оны 8 дугаар сарын 29-нд Москва хотын “Эрмитаж” театрын тайзнаа болж байжээ. Тус чуулга 1983 оноос өнөөг хүртэл ОХУ төдийгүй дэлхий даяар аялан тоглолтоо тасралтгүй хийсээр ирсэн. Анхныхаа аялан тоглолтыг 1942 онд Монгол Улсаас эхлүүлсэн түүхтэй. Тиймдээ ч улсдаа хамгийн олон аяллын тоглолт хийсэн хамтлагаар шалгарч, Оросын Гиннесийн номонд бичигджээ.
Эх орныхоо арвин их баялаг түүхийг хүүхэд багачуудад таниулах, музейг хүүхдийн ертөнц болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЕБС-ын багш, музейн ажилтан, удирдлагууд гэхчилэн нийт 130 гаруй хүнийг хамарсан “Музейд суралцахуй” сургалтыг 4 сарын 05-ны зохион байгууллаа.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Соёлын өвийн үндэсний төв нь өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр Засгийн газрын II байрны хурлын танхимд “Соёлын өвийн үндэсний төв болон музейн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь” уулзалтыг зохион байгууллаа.
Арван дөрвөн жилийн тэртээ 2004 онд СУИС-ийн дуулаачийн ангид элсэн орсноор уран бүтээлчийн замналаа эхлэж, 2008 онд буюу 10-н жилийн өмнө “Ижий энтэй эгч” хэмээх дуугаа гаргасан нь тухайн үедээ хит болон эгшиглэж олон түмэнд танигдсан дуучин МУСТА П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо 04 сарын 20-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар болон БНХАУ-ын Засгийн газрын харьяа Хятадын хөгжмийн суваг/china.com.cn/-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгаа билээ. Цаашид олон ажлыг хамтран хийхээр төлөвлөөд байгаагийн эхнийх нь “Торгоны зам олон улсын сонгодог урлагийн тоглолт” юм. Энэхүү хамтарсан тоглолтонд манай улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, М.И. Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тэргүүн байр, П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гранпри шагналт, “BBC Cardiff Singer of the World – 2017” уралдааны тэргүүн байрын шагналт Монгол улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, МУГЖ, төгөлдөр хуурч Б.Солонго нар оролцож байна.
“Музейд суралцахуй” улс, орон нутгийн музейн захирал, боловсролын ажилтан, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан сургалт, семинар 2018 оны 4-р сарын 5-нд Монголын Үндэсний музейд зохион байгуулагдана. Сургалт, семинарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Үндэсний музей зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.