Үндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан “Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, “Монголын их хатад” бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт “Уул усны шивнээ ” шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
Ангилал: Нийгэм
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам өчигдөр “Crocus Event Hall”-д амжилттай зохион байгууллаа.
Улсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарав. Эл киногоор монголчууын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлдэг. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авсан байна.
“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд БНХАУ-ын Санья хотод болж, ялагч тодров. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөнөөс дэлхийн тэргүүн миссээр Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон тодорч Дэлхийн миссийн титмийг зүүв. Харин дэд миссээр Тайландын гоо бүсгүй тодорсон бол Беларусь, Ямайк, Мексик, Уганда, Тайландын гоо бүсгүйчүүд шилдэг 5-д багтлаа.
Шинэ жилийн баяр айсуй энэ өдрүүдэд уур амьсгал нэмсэн хөгжилтэй кино үзэж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Эдгээр кинонууд нь бүх цаг үеийн хамгийн шилдэг шинэ жилийн тухай инээдмийн кинонууд билээ.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажлыг зохион байгуулах Улсын комиссоос бүртгэл, тооллогын ажлын арга зүйн сургалтыг Орхон аймгийн төв Эрдэнэт хотод 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Тооллогын арга зүйн Хойд бүсийн сургалтад Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын салбар комиссын гишүүд оролцлоо.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Соёлын орлогч сайд О.С.Яриловатай уулзаж талуудын соёлын харилцааг эрчимжүүлэх боломж, арга зам, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ыг баталсан.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖМИЙН УРЫН САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДЭЛ” сургалт, семинарыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.
