Ангилал: Уртын дуу

“Өлзий” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын Хит – 2018” тоглолт айсуй. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэг шиг “Хаврын хит”, “Намрын хит” тоглолтыг дуу хуураа дээдэлдэг Монголчууд маань хэдийнэ хүсэн хүлээж үздэг болжээ.

Монголын рок, алтернатив урсгалд өөрийн орон зайг хэдийнээ бий болгож, олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа “Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо “ЧОНО 2018” нэртэйгээр 04 дүгээр сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болжээ.

Жил бүрийн хавар Нийслэлийн Соёл, урлагийн газар, түүний харьяа байгууллагуудын спорт өдөрлөг уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн спорт өдөрлөг 04 дүгээр сарын 07-ны өдөр Хандгайтад байрлах “Олимп” цогцолборт зохион байгуулагдах аж.

МУУГЗ Ламжавын Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид театрынхаа 60-н жилийн ойд зориулан Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театртай хамтран “ӨНДӨР ГЭГЭЭН” дуулалт жүжгийн тайзны бүтээл болгож үзэгч түмэндээ өргөн барьсан билээ. Тэгвэл тус уран бүтээл маань ГЭГЭЭН МУЗА-14 театрын урлагийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах олон улсын наадамд

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд тогтвортой хөгжилд соёлын гүйцэтгэх үүрэг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, соёл, урлагийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлэхэд түлхэц болгох зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2018” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурлыг зохион байгуулахаар болжээ.

СУИС-ийн хамтын ажиллагаатай БНСУ-ын Урлагийн Үндэсний Их Сургуулиас /KNUA- Korean National University of Arts/ жил бүр зарладаг AMFEK буюу Art Major Faculty ‘Explore K-Arts’(hereafter, AMFEK) тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Энэ тэтгэлэг нь мэргэжлийн уран бүтээлч, судлаач, урлагийг боловсрол олгогч зэргээр дамжуулан Соёл, урлагийн сүлжээ, хамтын ажиллагааг сурталчилах зорилготой. Оюутнууд мөн бусад улсын олон соёлын төрөл зүйлээс суралцах, өөрсдийн соёлыг сурталчилах боломжийг олгодог.

Монгол улсад жазз дуу, хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулж яваа Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар бие даасан тоглолтоо 2018 оны 4 сарын 14-ний өдөр Корпорэйт концертын их танхимд зохион байгуулах гэж байна.