Ангилал: Нийгэм

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төвд “Мини кино театр” байгуулагдан нээлтээ хийжээ.Нээлтийн арга хэмжээнд Сумын Засаг дарга Б.Энхбат, ССАЖ Яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил холбогдох хүмүүс оролцсон байна.

Манай монгол улс эртний түүх дурсгалын эд зүйлсээр баялаг эх орон. Тиймдээ ч бид өнөө хэр байс гээд л нэн эртний олдвоор олсоноо зарладаг бөгөөд зарим томоохон дурсгалуудаа хүний гарт алдчихаад буцаан аван баяр хөөр болж яваа.

TV-9 телевизийнхэн “Голден Жим” фитнес клубтэй хамтран “Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?” бооцоот уралдааныг зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд “Голден Жим” фитнес клубын захирал Ц.Баянмөнх, ТВ-9 телевизийн программын албаны дарга Н.Баярсайхан, тус клубын сургалт, хөгжил хариуцсан захирал Ө.Долгормаа, клубын багш, дасгалжуулагч Г.Нямдорж, “Жин хасах уралдаан-2”-ын ялагч С.Ууганбаяр, “Жин хасах уралдаан-3”-ын ялагч Б.Уянга нар оролцлоо.

Монголын хамгийн анхны багийн спортод зориулан бүтээгдсэн “Ганцхан оноо” уран сайхны кино энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү кино нь 2012 оны Монгол-Японы найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцааг улам хөгжүүлэх зорилгоор хийгдсэн аж.