Ангилал: Нийгэм

Америкийн нэрт репчин Эминем хар тамхинд донтож, хариугүй амиа алдах шахснаа ний нуугүй өгүүлжээ. “Хар тамхи зарж мөнгө олох арга” хэмээн баримтат кинонд Эминем хэдэн жилийн өмнө найдлагагүй донтогч гэгдэж байснаа ярьсан аж.

Хятадын засаг захиргаа Түвдийн автономит бүс нутагт орших Лхас хотын орчимд байрладаг Буддын шашны Гандан хийдийн лам хуврагуудад Дээрхийн гэгээн XIV Далай ламын гэрэл зургийг ил чөлөөтэй тавихыг зөвшөөрсөн байна. Ингэснээр Бээжин аль 1996 онд тавьсан хоригоо хэсэгчлэн цуцалж байгаа юм.

Бид энэ удаагийн “Mobile photo” булангаараа жүжигчин А.Алтанхуягийн фотог онцолж байна. Түүнийг бид “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр нь илүү мэдэх билээ. Тэрбээр уг зургаа өөрийн фейсбүүк хуудаснаа постлосон байсан юм.

Каннын кино наадмаар “Элитийн хүрээлэл” хэмээх кино үзэгч олонд толилуулсан юм. Тус кинонд оддын гэрийг тоносон хэсэг залуусын адал явдлын талаар өгүүлдэг юм. Энэхүү киног бодит үйл явдал дээр сэдэвлэж, гол дүрийг нь Эмма Уотсон бүтээсэн ажээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төвд “Мини кино театр” байгуулагдан нээлтээ хийжээ.Нээлтийн арга хэмжээнд Сумын Засаг дарга Б.Энхбат, ССАЖ Яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил холбогдох хүмүүс оролцсон байна.