Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Долоо, наймдугаар сард нээлтээ хийх кинонууд
Нийгэм

Долоо, наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

Урлаг Урлаг05/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
wolverine-middle2230622842013-07-05-09-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жефф Уодлоу зохиолыг нь бичиж, найруулсан “Kick Ass” киноны хоёрдугаар ангийн нээлтийг Энэтхэгт наймдугаар сарын 2-нд хийх бол, АНУ-ын үзэгчдэд 16-нд толилуулж, 22-нд Шинэ Зеландад дэлгэцэнд гаргах юм байна.

Киноны гол дүрд Жим Керри, Аарон Тейлор Жонсон, Кристофер Минц Пласс, Хлоя Морец нар тогложээ.

Жеймс Мэнголдын найруулсан “The Wolverine” 3D кино энэ сарын 25-нд Герман, Австралид нээлтээ хийх бол 26-нд АНУ-д дэлгэцэнд гарна.

Хью Жекман гол дүрийг нь бүтээсэн уг киног есдүгээр сарын 13-нд Японы үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ.

Ялангуяа жүжигчин Жонни Деппийн фэнүүдийн тэсэн ядан хүлээж байсан “The Lone Ranger” тулаант, адал явдалт кино өчигдөр АНУ-д нээлтээ хийсэн бол өнөөдөр ОХУ-д, ирэх мягмар гаригт Англид, наймдугаар сарын 8-нд Германд нээлтээ хийх юм.

Гол дүрд Жонни Депптэй хамт Арми Хаммер тоглосон.

Роб Эпштейн, Жеффри Фридман нар хамтран найруулж, жүжигчин Аманда Сейфридийн тоглосон “Lovelace” кино ирэх сарын 9-нд АНУ-д, 23, 30-нд Англи, Бразилд албан ёсны нээлтээ хийх юм байна.

П.Тун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пирс Броснан Роберт Паттинсонд “Жеймс Бондын гэр бүлд тавтай морил, чи гайхалтай байх болно” гэв

21/11/2026

Крис Пратт “Paramount”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

21/11/2026

Жон До Ён Солонгосын кино урлагийн дэлхийн зах зээл дэх байр суурийн талаар ярьжээ

21/11/2026

ФОТО: “Халамцуу салхи” тоглолтоос

21/11/2026

Монголын 11 сургуулийн 55 сурагч Кембрижийн олон улсын шагнал хүртлээ

21/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.