Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг булан бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурчид оролцсон бөгөөд тус уралдааны гуравдугаар байрыг эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин, тусгай байрын эзэн З.Амин-Эрдэнэ нарын шагналыг өчигдөр Соёл урлагийн газрын дарга Эрдэнэбат гардууллаа.
Ангилал: Уртын дуу
“Хөх сувд-2018” мөсний баяр уламжлал ёсоор Хөвсгөл аймгийн Хатгал суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 18 дахь жилдээ зохион байгуулагдсан уг баярыг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд үг хэлж нээснээр мөсний баярын сүлд дуу, бүжгийг тус аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид толилуулсан юм. Мөн морин чарганы, цааны, мото спортын парадаар үргэлжлэв. Үүний дараа үзэгчид Хөвсгөл аймгийн мөс урлалын залуучуудын бий болгосон мөсөн гэр, амьтаныг сонирхож, цаатан хотхоноор зочлон, тэдний аж амьдралтай танилцсан юм. Хөвсгөл аймаг гэхээр бараг хамгийн түрүүнд цаатангууд санаанд буудаг болохоор зочид үүнийг илүүд үзэж буй нь илт.
Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын амьдралаас сэдэвлэсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг тус театрт өнгөрөгч даваа гаригт (2018.03.05) нээлтээ хийлээ. Уг жүжгийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар найруулжээ. Зохиолыг Төрийн шагналт Ц.Бавуудорж бичсэн бөгөөд монголчууд эв эеийг эрхэмлэж, залуу үеийнхэн монгол ахуй, түүхэн уламжлалаа дээдлэн хадгалж явахыг сургажээ. Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ерөнхий зураачаар Улсын драмын эрдмийн театрын зураач Т.Ганхуяг ажилласан байна.
Америкийн Кино академийн дээд шагнал “Оскар”-ын эздийг тодруулах ёслолын ажиллагаа Лос Анжелес хотод болж өндөрлөлөө. Шалгаруулалтын гол төрлүүдэд нэр дэвшсэн бүтээл, ялагчдыг танилцуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид 92 улсын уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн нь дээд амжилт болжээ. Гильермо Дель Торогийн “Усны хэлбэр” 13 номинацид нэр дэвшсэн бол “Дюнкерк”, “Миссури дэх зарлалын гурван самбар” киноны уран бүтээлчид долоон шагналын эзэн болж бусдыгаа манлайлав.
Монголын кино урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болсон Фантастик продакшний хувьд энэ жил уран бүтээлийн олз омог тун арвин жил байгаа билээ.
Монгол Улсын Филармоний тайзнаа 3-р сарын 7-нд тоглогдох Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж, уламжлал болгон зохион байгуулдаг “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” баярын тоглолт 3-р сарын 8-ны өдөр үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдохоор боллоо .
Энэ сарын эхэнд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлийн нэг болох “Маш нууц 2 – Байтаг Богд” кино үзэгч олны бахархал омогшилыг төрүүлсэн бүтээл болжээ гэдгийг олон үзэгч шагшин магтаж байгаа билээ.
“Байтаг Богд” киноны сонирхолтой давхцал буюу жүжигчин залуу хилчин өвөөгийнхөө дүрийг бүтээжээ
Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь тавигдсан хэмээн үздэг юм. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Тэгвэл 105-н жилийн түүхтэй сэтгүүлзүйн салбарын сүлд дуу буюу сэтгүүлчдийн сүлд дуу одоогоос 5-н жилийн өмнө буюу Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачаагаар бүтэж байсан түүхтэй.
Монголын рок попын урлагт байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бүтэн 25-н жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үеийн үед хит дуунуудыг төрүүлж, сонсогч фенүүдээ бэлэг барьсаар яваа уран бүтээлчид гарын таван хуруунд багтан гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Үнэхээр тэдгээр цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй алдарт “Хурд” хамтлаг юм.