Ангилал: Нийгэм

Монгол улсын СУИС болон Тайванийн Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг есдүгээр сарын 18-21-ны өдрүүдэд “Тайваний баримтат киноны наадам”-ыг хамтран зохион байгуулахын сацуу “Түүхэн он цагийг түүчээлсэн баримтат киноны уран бүтээлчид” нэртэй уулзалт семинарыг амжилттай зохион байгуулж, мэргэжил нэгтнүүд харилцан туршлага солилцож, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монголын театрын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг ирэх сарын 6-аас эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдох болжээ. Жүжгийн зохиолч Д.Мэндсайханы шинэчилсэн зохиолоор тус театрын уран бүтээлчид өнгөрөгч хоёрдугаар сард тайзнаа тавьж байсан юм.

Сонгодог урлагт дурлагч үзэгч олондоо зориулан “Номадик балет” продакшн намрын нээлтээ болгон “Грандэур” орчин үеийн балетын шоу тоглолт хийхээр болжээ. Балетын шоу энэ сарын 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “амилах нь ээ”.

Монголын моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” (The parade of winners) моно жүжгийн олон улсын наадам энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 2015 оноос хойш өдгөө 4 дэх жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд энэ жил Монгол, Якут, Тува, Америк, Казакстан, Солонгос, Болгарь зэрэг орны уран бүтээлчид оролцож авьяас билгээрээ өрсөлдөнө. Уг олон улсын уралдаанд өнгөрсөн зургадугаар сард улсдаа ганц хүний жүжгээр өрсөлдөн шалгарсан жүжигчид улсаа төлөөлөн оролцох юм.

Хөгжмийн концертын яруу сайхан аялгуу нь үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхэнд уусан нийцэж оюун ухааныг сэргээн, зүрхийг догдлуулж ер бусын сайхан мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тийм ч учраас хөгжмийн концерт нэг л ер бусын тансаг гайхамшигтай байдаг.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. “Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нээж үг хэлсэн юм.

Лондон хотноо энэ 9 дүгээр сарын 4–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “London Design Biennale 2018”-д өөрийн уран бүтээлээ толилуулах, бусдаас суралцах, дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагыг танихаар олон орны уран бүтээлчид идэвхтэй оролцлоо. Манай улсаас ноолууран эдлэл үйлдвэрлэгч “OYUNA” брэнд Тогтвортой ноос ноолуурын эвсэлтэй хамтран оролцов.

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхэд худалдаалах гэмт хэргийн асуудлыг хөндөх, эх үрийн нандин холбоо гэж юу болох тухай өгүүлэх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний Үүр” уран сайхны кино энэ сарын 27-нд нээлтээ хийхээр болжээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчдийн дунд зохион байгуулагдах Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит анхдугаар уралдаан 09-р сарын 20-22-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.