Ангилал: Уртын дуу

Тэрбээр анх удаагаа киноны гол дүр бүтээж байгаа бөгөөд “Параллель ертөнц” нэртэй инээдмийн уран сайхны кино нь гуравдугаар сарын 30-нд нээлтээ хийх юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын кино урлагийн салбарын хоорондын харилцаа холбоог сайжруулах платформыг бий болгох, кино хамтран бүтээх, чадварлаг уран бүтээлчдийг харилцан солилцох, хил дамнасан кино түгээлт хийх зэрэгт бизнесийн боломж, хамтын ажиллагааг бий болгох зорилготой / SCO Film Festival 2018 / 06-р сарын 03-07–ний өдрүүдэд Хятадын зүүн эргийн зүүн хэсэгт оршдог Шандон мужийн Чиндао хотын Oriental Movie Metropolis Grand Theatre-т зохион байгуулагдах юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд “Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг 2018 оны 03 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан тоглох гэж байна.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг 2018 оны 03 сарын 06-ны өдөр БСШУСЯ, БОЖЯ-нд гардууллаа. Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын Ландшафт”, Соёлын биет бус өвийн жагсаалтад “Уул овоо тахих Монгол зан үйл”-ыг бүртгүүлсэн бол “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм.

Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, “Хурд” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ.