Ангилал: Уртын дуу

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсч хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Монголын уран бүтээлчид нэг кино хийхийн тулд халааснаасаа хэдэн төгрөг гаргадаг вэ. Хуруу хумсаа хугалан байж цуглуулсан мөнгөөрөө кино хийдэг. Харин зардлаа буцаагаад нөхдөг нь хэд бол. Өнөөдөр Монголын киноны уран бүтээлчдийн хийсэн киног хэдэн хүн үзнэ түүгээр цалинжиж, олсон хэдэн төгрөгөө ашиг гэж хардаг. Түүнээсээ дараагийн бүтээл хийх мөнгөө босгож байна. Гэтэл дэлхийн бусад улс кино урлагаараа хэрхэн мөнгө олдог вэ. Кино бол олон тал руу хөрвөөж болох, бизнес утгаараа хөгжих боломжтой урлаг. Ялангуяа аялал жуулчлалын салбарт. Үүнийг хамгийн овжиноор ашигладаг улс бол яахын аргагүй Солонгос юм. Өнөөдөр бид солонгос киногоор амьсгалж байна. Түүнийг дагаад энэ улсын стиль, дуу хуур хүртэл бидний өдөр тутмын амьдралын хэв маягт хэвшээд олон жил боллоо. Тэгвэл эдгээр кино дэлхийн олон оронд гараад зогсохгүй эх орондоо жуулчдыг татах бизнес болон цэцгэлжээ.

Энэ сарын 21-нд Солонгосын “Хар бороо” уран сайхны кино Зайсан Хилл-ийн Prime CinePlex кино театрт нээлтээ хийлээ. Энэхүү киноны 5 онцлогийг онцолж байна.

1. “Хар бороо” уран сайхны кинонд 3 монгол жүжигчин тоглосон. Гол дүрийн Чингүний дүрд загвар өмсөгч, дижитал маркетер Б.Билгүйтэй, түүний дүүгийн дүрийг жүжигчин Эрдэнэцэцэг бүтээсэн бол Солонгост хар ажил хийхээр очсон Батуушийн дүрд Б.Батбаяр тогложээ.

Энэ сарын 1-нд танхим дүүрэн үзэгчдийн хүлээлт, халуун алга ташилтын дор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон “МАШ НУУЦ II” БАЙТАГ БОГД” уран сайхны кино одоо ч үзэгчдийг байлдан дагуулсаар байна.

Улсын хүүхэлдэйн театрын шинэ бүтээл соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Б.Нацагдоржийн зохиол “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглох гэж байна. Жүжигт ахмадын үгийг үл тоож бардам ихэмсэг, шунахай сэтгэлтэй байх ямар хор уршигтай болох, ахмадын алтан сургуулиас гажихгүй зөв сэтгэлтэй байвал хэрхэн сайн сайханд хүрдэг болохыг өхөөрдөм хөөрхөн хоёр туулайн бүжингээр төлөөлүүлэн өгүүлэх юм байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг харуулсан, иргэдэд хотын соёл, гоо зүйн боловсролыг олгох нийгмийн зар сурталчилгааны баримлыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд бий болгох зорилгоор “Хүрээ соёл” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлаж байна.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй хүүхдийн мисс, мистер моделийн тэмцээн болох “Little miss and mister United world”-ийн Монгол Улс дахь шалгаруулалт 2018 оны 03 сарын 28-ны өдөр, 4 сарын 06-ний өдрүүдэд Хүүхэлдэйн театрын тайзнаа зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд 5-17 насны охид хөвгүүд загвар өмсөгч, мисс, мистер төрөлд хоёр үе шаттайгаар өрсөлдөж, насны ангилал тус бүрт ялагчид тодрон титмийн эзэд болох юм.

Монгол Улсын Филармони, магадлан итгэмжлэгдсэн “Цэцээ Гүн” дээд сургууль хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь “Бид нийгмийн оюун санааг манлайлна” уриан дор хийгдэж байгаа бөгөөд оюутан залууст урлаг, гоо зүйн боловсрол олгож оюуны хөрөнгө оруулалтанд дэмжлэг үзүүлэх, улсын Филармонийн уран бүтээлчдэд сурч боловсрох, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.