Ангилал: Нийгэм

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын нэгэн эрхэм уншигч маань ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл танд хаяглан сэтгэгдэл үлдээснийг уламжлаж байна. Тэрээр “Америкийн бүжгийн одод” манай оронд тоглолтоо хийх гэж буйг олон нийтэд мэдээлсэн мэдээллийг уншаад ийнхүү танд хаяглан сэтгэгдэл үлдээсэн байна. Ингээд эрхэм уншигчынхаа сэтгэгдлийг бүрэн эхээр нь хүргье.

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бяцхан үзэгчиддээ олон олон уран бүтээлүүдээр бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чинь зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглохоор болжээ.

Эминем өөрийнх нь дууг албан ёсны зөвшөөрөлгүйгээр олон нийтийн цахим сайт болон ютубе, фэйсбүүк хуудаснаа нэрээр нь хуудас үүсгэн байрлуулж, хуулбарлан тараасаныг зохиогчийн эрхэнд халдсан гэж эсэргүүцэж, Дэтройт хотын захиргаанд гомдол гаргажээ.

Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирэх нээ. Түүний гайхимшигт тоглолт ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болох юм.

Монголын Урлагийн зөвлөл нь дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхээр болжээ. Тодруулбал, Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургадугаар сарын 13, 14-ны өдрүүдэд дэлхийд алдартай Нью-Йоркын балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт тоглогдохоор болсон байна.

“Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” хэмээх үндэсний долоо хоногийн сургалт энэ сарын 22-нд буюу өчигдрөөс эхлэн ШУТИС-ийн Online хурлын танхимд эхэллээ. Энэхүү сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харъяа Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа юм.

20-н жилийн ойн хүрээндээ дэлхийг тойрон аялан тоглож буй алдарт “Backstreet boys” хамтлагийн “Шанхай” хотод болох тоглолтыг үзэх алтан боломжыг Монголиан Турс Компаны “Дэлхийн оддыг дэргэдээс нь” аян эрхэм танд олгож байгаа ажээ. Уг аялалын бүртгэл маргаашыг хүртэл үргэлжлэх бөгөөд аялах хугацаа 05/26-30 (4 шөнө, 5 өдрийн аялал) байх юм.