Ангилал: Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт телевизүүдээр гарч үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан Монголын анхны 3D кино “Сайн, муу, хэрцгий” киноны үргэлжлэл болох “Миеэгомбо” кино компани болон “Эмоци” продакшнуудын хамтын бүтээл “Сайн, Муу, Хэрцгий-2: Эргэж ирсэн нь” адал явдалт, инээдмийн кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Холливудын жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдараа бууруулахын тулд хоёр хөхөө тайруулах мэс засалд оржээ. Энэ жил 37 настай жүжигчин бүсгүй Нью Йорк хотноо мэс засалд орсон бөгөөд тэрээр хөхний хорт хавдарын эрсдэлээ 87 хувь бууруулах зорилготой мэс хийлгэжээ.

“Prosound” студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран “The Mongolian Live Sessions” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бид уг төслийн уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байгаа юм.

“Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр ”Чи минь байгаа болохоор” тоглолтоо өнгөрсөн жил UB паласын их танхимд амжилттай хийсэн билээ. Хоёр өдөр дараалан их танхимд багтаж ядсан үзэгчдийн уухай алга ташилтаар дүүрэн байсан хэдий ч үзэж амжаагүй олон арван хүн дахин тоглох эсэхийг асууж байсан юм. Харин энэ удаа тоглолтын эх бичлэгийг чанарын өндөр түвшинд DVD хэлбэрт буулган худалдаанд гаргаж байна.

Энэ жил “On”n Off” продакшны 20 жилийн ой тохиож байгаа. Тэд ойдоо зориулан шинэ жилийн үдэш бүр үзэгчдийн хүсэн хүлээсээр ирсэн “Цэнхэр дэлгэц”-ээ үргэлжүүлэн хийхээр болсон баяртай мэдээг дуулгалаа. Ойн баяртаа зориулсан “Цэнхэр дэлгэц 4”-т 80 оны сүүл, 90 оны эхэн үеийн дуунууд багтсан гэнэ. Хэдийнээ уран бүтээлчдээ товлосон тэд тун удахгүй хэвлэл мэдээллийнхэнд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэдгээ амлаад байна.

Британийн Кино академиас телевизийн урлагийн шилдэг бүтээлийг тодруулдаг “TV Baftas 2013” өчигдөр шилдгүүдээ тодруулсан байна. 1954 оноос эхтэй тус наадам өчигдөр “Royal Festival Hall”-д зохион байгуулагдаж нийт 25 номинацын эздийг тодруулан жүжигчин Оливиа Колман телевизийн энтертаймент шилдэг жүжигчин, шилдэг туслах дүр гэсэн хоёр төрөлд шилдгээр тодорчээ.