Өнгөрөгч 7 хоногт “Box Office”- ыг ашиг орлогоороо тэргүүлсэн эхний 10 киноны жагсаалтыг хүргэж байна.
Ангилал: Нийгэм
Алдарт “Битлз” хамтлагийн Жон Леннон, Жорж Харрисон нарын тоглодог байсан гитар өчигдөр дуудлага худалдаагаар 408 мянган ам.доллараар зарагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
ШӨХТГ нь кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоногийн 5 дахь өдөр болгон олон нийтэд зарладаг уламжлалтай бөгөөд өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Лардьма” кино өнгөрсөн долоо хоногт орлогоороо тэргүүлж байсан бол энэ долоо хоногт ахиад 67,792,798 төгрөгөөр ахиж тэргүүлээд байна.
Шведийн Мальмё хотноо 5 сарын 18-нд нээгдсэн “Eurovision-2013” хөгжмийн наадмын сүлд дууг экс АВВА хамтлагийн хөгжмичин Бьорн Ульвеус,Бенни Андерссон нар Шведийн джи-продюсер Авичитэй хамтран зохиосон байна.
“Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг” уриатай “ICT-EXPO 2013” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Яам, агентлаг, төрийн байгууллагууд дор бүрнээ мэдээллийн технологи хөгжүүлэх гэж төсөв хөрөнгө, хүн хүч зардаг ч үйлчилгээндээ дорвитой ахиц гаргаж чадахгүй байлаа.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2013” кино наадам өчигдөр ёслол төгөлдөр болж кино урлагийн шилгүүдээ тодрууллаа.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойн тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилж байна. Өнөөдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” балет 18:00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.
Алдарт найруулагч “Ang Lee”-ын (сүүлд Life of Pi) гайхалтай бүтээлүүдийн нэг 2000 онд бүтээгдсэн “Гэтэж буй Бар, Хүрхрэх Луу” (Crouching Tiger, Hidden Dragon) киног үзээгүй кино сонирхогч байхгүй бизээ.
Энэ удаагийн “Mobile news”-ээр 20 гаруй жилийн тэртээ “Барилгын цэргийн соёлын төв”-д байгуулагдаж байсан хэмээгддэг “Харш” хамтлагийн дуучин С.Баасандоржтой холбогдож “Харш хамтлагийн Бааскаа PSY-ийг монголд авчирна” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас МҮХАҮТ, Тайландын Сериндиа галлерей, зарим аж ахуйн нэгж, компаниудын дэмжлэг, оролцоотойгоор Монголын нэрт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 16-нд Бангкок хотын уран зургийн галерейд нээлээ.
