Ангилал: Нийгэм

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд; Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг/ Connecting the future-New life style/ уриан дор ICT-EXPO-2013 үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

2011 онд “Blue Sky Studios”-ын бүтээсэн “Rio” анимешины ээлжит анги бүтээгдэж байгаа билээ. Уг ангийн найруулагчаар өмнөх ангийг найруулсан Ice Age цувралын найруулснаараа танигдах болсон Carlos Saldanha ажиллаж байгаа юм.

20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж буй “Backstreet boys” хамтлаг ирэх сард манай улсад ирэх байсан ч тоглолтынхоо товийг наашлуулсан байна. Азийн орнуудаар тоглох тэдний аялан тоглолт Монгол улсаас эхлэх бөгөөд дараа нь Бээжинг зорих аж. Тэд тоглолтынхоо товыг наашлуулснаар энэ сарын 15-нд ирэхээр болжээ.

Монголын Урлагийн зөвлөл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг таниулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилгоор “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, Дүрслэх урлагийн музейтэй хамтран хэрэгжүүлэх гэж байна.

“Янжинлхам” яруу найргийн наадам болох гэж байна. “МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны наадам Тусгаар тогтнолын ордонд маргааш 15:00 цагаас болох аж. Наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний бичгийн шатны шалгаруулалтад гурван шүлгээ ирүүлсэн найрагчид өнөөдөр хоёрдугаар шатандаа шалгарсан гэнэ. Гэхдээ наадмыг шударга явуулах үүднээс найрагчдын шүлгээ шивсэн цаасан дээр ямар нэгэн нэр, сургуулийн хаяг бичүүлээгүй байна.

Хүүхдийн зохиолч сэтгүүлч А.Найгалмаагийн шинэхэн хүүхдийн зурагтай, хөдөлгөөнтэй шүлэгтэй “Миний ном” хэмээх ном гарлаа. Уг ном нь хүүхдийн гарт таарсан жижиг хэмжээтэй бөгөөд хатуу хавтастай учираас урагдах, элэгдэх нь удаан аж.

Монголд хүүхдийн уран бүтээл туурвидаг газар гэвэл “Хүүхэлдэйн театр”- аас өөр мэргэжлийн газар байхгүй гэхэд болно. Хүүхдийн гэх тодотголтой ихэнхи газруудын барилга зарагдан өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг болоод байгаа.