УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын хөлний бэртэл хүндэрч, яаралтай гадаадад эмчлэх шаардлагатай болсон тул театрынх нь хамт олны зүгээс эмчилгээний зардалд нь нэмэр болохоор хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.
Ангилал: Нийгэм
Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Coke’n beat” наадмын бүртгэл эхэллээ. 2007 онд анх зохиогдон тус наадам өдгөө долоо дахь жилдээ амьд хөгжмийн шилдэг залуу хамтлаг, дуучин, уран бүтээлчийг тодруулах гэж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Колумби Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд колумбийн салса бүжгийн алдарт “Delirio” хамтлагийнхан ГХЯ-ны урилгаар Монголд ирэхээр болжээ.
Барбадос гаралтай дуучин бүсгүй Рианна Бостон хотын ард иргэдийн дургүйцлийг чамгүй төрүүлээд авчээ. Тавдугаар сарын эхээр товлосон концертоо өвчний улмаас түр хойшлуулсан Рианна бие нь эдгэрээд эргээд тоглолтоо эхлүүлэхдээ гурван цаг хоцорч, үзэгчдийг чилээж, бухимдуулжээ.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг UBS телевизийн “Universe best Songs 2013” уралдааны шилдэг 16 оролцогч шалгарчээ. Энэ жилийн хувьд 16 шилдэг оролцогч шалгаруулснаараа онцлог юм.
Энэ онд 15-н жилийн түүхэн ойн тохиож буй “СИТИ” дээд сургуулийн Дизайны сургуулийн хувцас дизайны тэнхимийн 2013 оны төгсөгчдийн “Graduation show 2013” нэртэй тайлан тоглолт өчигдөр “Blue Sky-Sappihre hall”-д амжилттай болж өнгөрлөө. Тус шоу арга хэмжээний төгсгөлд шилдгийн шилдэг оюутан буюу шилдэг коллекцийн эзнийг шалгаруулсан юм. Үүнд “Дорнын гоёл” үндэсний хувцасны колекцоор Б.Цацрал тэргүүн байр эзэлж, “Elegance ledy” өдөр тутмын гоёлын колекцоор Л.Болортуяа тусгай байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулдсан юм.
Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан, Төрийн шагналт, зохиолч Ц.Бавуудоржийн нэрэмжит “Цагаан үүл” яруу найргийн наадам өнөөдөр “Улиастай” хотод зохион байгуулагдаж байна. Тэрээр Завхан аймгаас төрсөн нэрт зохиолчийнхоо уран бүтээлийг олон нийтэд таниулж, тэнд амьдарч буй яруу найраг сонирхогч залуусын мэдлэг чадварыг хөгжүүлж, дэмжих зорилготой уг наадамд оролцогчид 18-34, 35-аас дээш гэсэн насны ангилалаар нутгийнхаа тухай шүлгээр өрсөлдөх аж.
“Guyss” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагваагийн үүсгэн байгуулсан “LVA entertainment”-ийн анхны бүтээл “Дурлалын гэмт хэрэг” дэлгэцнээ гараад багагүй хугацаа өнгөрч байгаа. Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө төрх, жанрыг бий болгосон уг кино “Academy awards” наадамд нэр дэвшихээр болжээ.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас Улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2013” кино наадмын нэгдсэн хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулж байна.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2013” кино наадам энэ сарын 10-18 ны хооронд Нийслэл Улаанбаатар хотноо болох билээ.
