Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” хэмээх нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 12-нд 17.00 цагт “UB Palace”-ын их танхимд ганцхан удаа хийх болсон талаараа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийлээ. Тус хуралд найруулагч Н.Наранбаатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, УДЭТ-ын жүжигчин МУГЖ У.Уранчимэг, УДЭТ-ын маркетенгийн албаны дарга нар оролцсон юм.
Ангилал: Нийгэм
Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ сарын 12-нд 17.00 цагт “UB Palace”-ын их танхимд “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтоо ганцхан удаа хийх гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан авъяаслаг уран бүтээлчийнхээ бүтээл туурвилынх нь дэлгэрэнгүй жагсаалтыг сонирхуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Буриад улсын иргэн, уран барималч Даш Намдаковыг Алтангадас одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэв.Улс хоорондын соёл, урлагийн салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, түүнийг ийнхүү шагнасныг Зарлигт дурджээ.
“МЗЗХ”-ноос С.Буяннэмэхийн нэрэмжит Номын өргөөнд баасан гараг бүрийн 18.30 цагт уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Зохиолчдын Зөвлөл” буюу “ЗЗЗ” утга зохиолын энэ удаагийн дугуйланд Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч, орчуулагч, МҮОНР-ийн “Боломж” хөтөлбөрийн редактор Б.Төгсжаргал уригдлаа.
Никитон хамтлагийн шинэ уран бүтээл болох “Үүлэн үст” хэмээх энэхүү дууны үгийг “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш бичжээ. Бүсгүй хүний гоо сайхныг магад Б.Батчулуунаас илүү гоёмсгоор магтан дуулсан дуучин бараг л байхгүй.
Энэ сард дэлгэцнээ гарах “Now You See Me” кино үзэгчдийн нэлээд хүлээж буй киноны жагсаалтанд зүй ёсоор ороод байна. Уг киноны гол 4 баатрыг Дөрвөн морьтон гэж нэрлээд байгаа бөгөөд эдгээр дүрүүдийг Jesse Eisenberg, Woody Harrelson, Isla Fisher, Dave Franco нар бүтээжээ. Кинонд гайхалтай илбэ, ховсдолт, хууран мэхлэлтээр мөнгө хийж буй залуусын тухай гарах юм.
Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг Японы Осакад байгаа Монголчуудын хүсэлтээр “Ану хатан” киногоо үзүүлээд ирсэн билээ. Мөн энэ удаа Герман дахь Монголчууддаа зориулан ”MOVIEMENTO” театрын дэлгэцнээ ”Ану хатан” киногоо гаргахаар болжээ.
Реалити-шоугаар олны танил болсон Ким Кардашьян хүүхдээ ч гэсэн шоундаа оруулахаад зэхэж байна. Гэхдээ эхлээд хүүхэд нь хорвоод мэндлэх хэрэгтэй байгааг Кардашьян ойлгож байгаа бололтой.
УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын хөлний бэртэл хүндэрч, яаралтай гадаадад эмчлэх шаардлагатай болсон тул театрынх нь хамт олны зүгээс эмчилгээний зардалд нь нэмэр болохоор хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.
Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Coke’n beat” наадмын бүртгэл эхэллээ. 2007 онд анх зохиогдон тус наадам өдгөө долоо дахь жилдээ амьд хөгжмийн шилдэг залуу хамтлаг, дуучин, уран бүтээлчийг тодруулах гэж байна.
