Алсран алсрах холын газараас
Аавыгаа хаяахан санах юм аа
Аавын бийд хүнтэй танилцаарай
Агтны бийд газар үз гэсэн үг тань бодогдоно
Ангилал: Поп, R&B
Гэнэн гэнэн бодлууд дагуулсан
Гэнэхэн багын дурсамжаа санахдаа
Халгаж туулах амьдралын нугачаанд
Хамгийн түрүүнд найзыгаа зорих юм аа
Оюуныг минь эрдэмийн балаар амталсан
Ололтыг минт бахдалын очоор ивээсэн
Сэтгэлийг минь итгэлийн дөлөөр бадраасан
Сайхан хүн та миний багшаа
Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа сорлог байдагаа
Уужуу тайван ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдагаа
Ээжээ Зөн билэгтэй ээжий минь
Зүүдээ манаж хоноо юу та
Хаана ч явсан хүүгээ
Хажуудаа юм шиг мэдрэх юм
Томоогүй өссөн танхил насанд минь
Тоотой зандарсан дөлгөөн аавынхаа
Хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгааж
Хэрэг болгож анзаарсан ч бил үү дээ
Зүлэг ногоорох судгаар нь цасны шар ус гүйгээд
Нүүдлийн цэнхэр тогоруу дэрсээн гэхэлзүүлж буухымаа
Нутгийн хөхөлбий хөндийд зэрэглээн гүйдэл тодроод
Нуга амгалан сэтгэлгийн нууцхан гунигийг сэмлэхиймаа
Зүүдний бороо намуухан шивэрнэ
Зүрхний гунигийг норгож зүсэрнэ
Болзоогүй учралд хайрыг хөглөөд
Бодлын аясаар болортон шивэрнэ
Хосоор ургасан сэмбэрүү яасан энхрий юм бэ
Хонгор сэтгэл минь ямар ихээр уярана вэ
Хатан зүрхний хайраа зүүдэндээ хайж явна
Хан хорвоо чи яасан уудам юм бэ
Зорьж гарсан нутаг минь
Зотол Хаан уулаа
Зоргоор өсгөсөн аавын минь
залбирч мөргөсөн хангайдаа