Ангилал: Поп, R&B

Алсран мяралзан долгиолно доо ариун сэлэнгэ мөрөн минь
Аян замын уртдаа шаагин шуугин урсна даа
Амраг хайрын дуугаа сэлүүхэн тохойд нь үлдээгээд
Ариун сэтгэлийн дуулал болж уул ус минь баясаг даа

Үзэмжит хээнцэр цэцэгс чимээ чагнан ганхах
Үдшийн намуухан анираар зүрхээ хөглөж санадагаа
Үглээ борхон шувуу өндөгөө дараад амарсан
Үүрийн шаргал гэгээнээр зүүдээ сэмлэж санадагаа