Уйтай намрын тэнгэр уулс мэгштэл шивэрлээ
Нялхын жигүүр цуцааж нутгаа шувууд орхилоо
Цээж норгоод нөмөрсөн цэнгийн цагаан бороо
Цэнхэр цэнхэр уулс нь нулимсан дунд минь өндөлзөнө
Ангилал: Поп, R&B
Намрын наран ээж хоёрын
Элдсэн нэхий зөөлнийг яана
Торго шигээ…
Тээр тэнд үүлсийн доогуур
Тэнгэр хээлэн тогорууд дэвнээ
Уйтай дуу нь зүрхэнд унахад
Уяссан сэтгэл чамайгаа л санах юм аа
Дэнжээ дүүргээд дэрвүүлдэг ээ
Наадмын маань эрээн майхан аа хө
Дэлхий доргиод ергүүлдэг ээ
Хурдны маань түмэн агт аа хө
Талын үнэрт салхи чи
Талаар нисэн өнгөрөх дөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай
Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүнийн эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ
Хаан түүхийн өлгийнд эрхэлж нялхарч бойжсон
Хатан өүлэн ээжийн сургаалд биширч өссөн
Дээдэс өвгөдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ
Ханагар цэлийж л байвал тэр монгол нутаг
Мэндтэй устай болвол тэр монгол хүн шүү
Хоолой зангируулан омогших монголчуудын сэтгэл
Хотол олноороо эвлэхийн ерөөлтэй
Арван засгаас цуутай наадмын
Алтан түүхийн хуудсан гэгээн мөртэй дэвжээ
Есөн цагаан тугандаа сүслэн мөргөөд
Ертөнц мэдэх хүчтэнүүд наадамд чуулсан дэвжээ
Нэгэн үрийн цэцг шиг наран зүг дэлгэрсэн
Оюутны шуугиант жилүүд насны баясгалан
Нисэн өнгөрөх амьдралын мөнгө шувууд
Омголон насны гэгээн уянгын даль жигүүр ээ