Яруухан хаврын гурван сардаа
Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай
Цэрвүү алсаас чамдаа зориход
Цээжний гүнд саран ургаастай
Ангилал: Поп, R&B
Сүүгээр далласан ээжийн минь
Сэтгэл нь халуун байдаг даа
Хайраар аргадсан ижийн минь
Хүсэл нь уужимхан байдаг даа
Тавилангаар учирсан амраг чамтайгаа
Тайвширхаас илүү жаргал бий гэж үү?
Тайван үдшийн саранг ажаад л
Талимаархаас илүү жаргал бий гэж үү?
Нар үнэртсэн дээлэнд нь шургахад
Хээр найгсан салхи тогтоод
Үүлэн дээгүүр ододын дунд
Үлгэрийн хүлгээр нисэж зүүдлэв
Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Танхилхан чамайг энхрийхэн болгожээ
ногоон торгон дээлээрээ
хичнээн ч жил гоёлоо доо
нартай сартай хорвоодоо
хичнээн ч жил амьдарлаа даа
Оддын доор хуучлах эрт урьдын домогтой
Онгон уулаа тэвэрсэн ээжий таны төрөхтэй
Гэнэт танилцсан амраг минь
Гэгээн мөрөөдөл хөгжөөгөөд
Гэрэл цацрах шиг инээсээр
Гэргий болсон хонгор минь
Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь
Омголон зангаар ширвээд ширвээд нэг өнгөрсөн ч
Ондоонгүй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь
Орчлонг хамт туулах итгэл хайрласан даа чи минь
Нар сарны ивэлсэн сүү
Бялхаж мэлтэрсэн агаар завъяа
Намираа салхины мөнгөн уулаа
Хүртэж номхорсон булаг рашаан