Нэрийг минь та мэдэхгүй байж болно оо
Нэг л өдөр та түүнтэй учирч мэднэ ээ
Нэхэл хатуу энэ албын албин бичил дайснуудаас
Нэг л амьдрах насыг тань авран үлддэг өрлөгүүд билээ
Ангилал: Поп, R&B
Тэнгэр хурмастаас гуйж олсон
Тэргэл ганцхан чи минь шүү дээ
Өрөөлийн зүүднээс ч тойруулж хайрлана аа
Өрөөсөө хүртэл харамлаж хайрлана даа
Арван тавны сар шиг тэргэл саран магнайтай
Ам цагаан хулгана шиг омруу цагаан хошуутай
Шузгыг нь дагаад хулгана хөеөгөө нөөдөг
Шуусан сүүлний нь угт салхи хургаж нойрсдог
Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм
Бодол бодлын мөнгөн суваргыг
Ботгон нүдэн чи минь эзэмдсэн
Бурхны гэмээр гэгээхэн цагийн
Болорхон үзэмжийг яаж л зурах вэ
Бороотой өглөө чамайгаа үгүйлээд
Бодлын мананд өртмөөргүй өнжмөөрөө
Бор дарсанд согтмооргүй дуулмаараа
Балтай зөгийг үргээмээргүй өсгөмөөрөө
Өдлөөд буусан шувуу шиг
Ганганаад ирэх хавраар
Үрээ харуулдсан ээжий минь
Гаднаа саравчлан зогсоно уу даа
Халуун энгэрт тэврүүлээд
Үнсүүлсэн байтлаа туних юмаа
Хайрын баланд халалцаад
Эрхэлсэн байтлаа хайлах юм аа
Үүлэн цармын цасан дундаа
Үүдэн баарын цэцэг нь ургаж л байдаг орчлонд
Үнсэлтээс бусдыг өгөөгүй чамайгаа
Үйл тавилан минь гэж хайралсаар яваа шүү
Наргүй өдрийг цэлмэтэл
Чамайгаа би бодно
Насаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь