Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мэс засалч – Mes zasalch – Цэрэнчунт – Tserenchunt
Дуу хөгжим

Мэс засалч – Mes zasalch – Цэрэнчунт – Tserenchunt

Урлаг Урлаг29/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрийг минь та мэдэхгүй байж болно оо
Нэг л өдөр та түүнтэй учирч мэднэ ээ
Нэхэл хатуу энэ албын албин бичил дайснуудаас
Нэг л амьдрах насыг тань авран үлддэг өрлөгүүд билээ

Мэс нь хурц, гар нь уран
Зориг шулуун, зүрх нь зөөлөн
Мэргэн онош, гүнзгий мэдлэг
Увидаст бүхнийг өвлөн төрсөн
Миний төлөө, таны төлөө ганцхан амьдрах насаа зольсон
Мэс засалч алдартай авралт догшин бурхад минь ээ

Үйл нь хэдий хатуу зарчимтай ч гэлээ
Үр нь таны зовлонг хөөж жаргал авчирна аа
Үхэл сэхлийн дэнсэн дээр арга тасран ирэхэд тань
Үлдэх эрхийг олгоно оо, алтан гартай өрлөгүүд билээ

Мэс нь хурц, гар нь уран
Зориг шулуун, зүрх нь зөөлөн
Мэргэн онош, гүнзгий мэдлэг
Увидаст бүхнийг өвлөн төрсөн
Миний төлөө, таны төлөө ганцхан амьдрах насаа зольсон
Мэс засалч алдартай авралт догшин бурхад минь ээ

Гай хаанаас ирэхийг та бид мэдэхгүй
Гаслан хэзээ нүүрлэхийг тааж хэлж чадахгүй
Гамшигт өртсөн үедээ цаг алдалгүй хандвал
Гарцаагүй таныг аврах цагаан нөмрөгт өрлөгүүд билээ

Мэс нь хурц, гар нь уран
Зориг шулуун, зүрх нь зөөлөн
Мэргэн онош, гүнзгий мэдлэг
Увидаст бүхнийг өвлөн төрсөн
Миний төлөө, таны төлөө ганцхан амьдрах насаа зольсон
Мэс засалч алдартай авралт догшин бурхад минь ээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Норсон зүрх” дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл үзэгчдийн хүртээл болно

18/09/2026
Дуу хөгжим Урлаг

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026
Дуу хөгжим Урлаг

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

17/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.