Өглөө мандах нарнаас өгсөж ургахдаа
Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү хань минь
Гуниг сарниах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа
Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү хань минь ээ
Ангилал: Поп, R&B
Улирлын сайхан хавраа дагаад
Усны шувууд ирэх юм даа
Учирсан сэтгэлийн хайраа дагаад
Ханийн заяа нийлэх юм даа
Модод нахиалах үеэр бодол ээдэн байхад
Борхон зүрх минь хослон цохилохыг хүснээ
Дэнж ногоорох зунаар сэтгэл баясан байхад
Дэргэд минь байгаач гээд тольтоо хүлээнэ
Үгүй дутуугаа гүйцээж өчнөөн жил ханилсан
Үрий минь эх чамайгаа бодолдоо мөрөөдөх юм даа
Үнэнчхэн хоёр биендээ ижий аав бололцсон
Үүрдийн ганцхан түшиг минь зүүдэнд даанч илхэн
Саруул танхимдаа золоор золгож
Салах зайгүй ижилдсэн бидний
Охь эрдмийн шимийг хүртсэн
Оюутан нас минь насны баясгалан
Газрын холоос дуралзсан аавын өргөө цайвалзсаар
Галбын шанхан говийг өдөржин туулсаар золгоно доо
Бүсгүй хөмсөг шиг саран үдшийн гэгээнд эрхэлсээр
Буурын зогдорт зүүгдсээр толгодын цаагуур шингэнэ
Идэр есийн жаврыг
Малгай буулгалгүй сөрсөн
Эрмэг зоримог аавынхаа
Элгэнд халууцаж өссөн дөө
Нуугаад нуугаад уйлсан юм сан даа
Нулимсан дунд минь уулс дайвалзана аа
Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий
Өнчрөөд хоцорсон зүрх минь хөөрхий
Хослохын заяанд учирсан
Ховорхон хань минь чамайгаа
Хажууд гэрэлтэн суухад минь ч
Харцандаа үгүйлэх шиг санагдана аа
Бурхан гунигийн доор алхахад
Бүүвэй чинь дуу хэвээрээ л байдаг
Өглөө шиг сайхан ижий минь дээ
Өөрийг нь аргадсан бурхан минь дээ