Ар хөвчийг аяланхан жаргасан
Ардын дууны эр хонгор аялгуу минь
Онгод хөглөхөд найраг хайрласан
Орчлонгийн хүн цагаан ялгуун минь
Ангилал: Поп, R&B
Бүсгүй хүний хоолойн хөө
Бүүвэйн дууний уяангатай билээ
Буурал хорвоо тэхэлээрээ
Бүүвэй дууний өлгий билээ
Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд
Хүж дэлхийд би хүслээ шингээн дуулмаар байна
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ, үгээр хэлэхийн аргагүй ээ.
Хавар оройн цасан шиг хайлах нь амархан
Хүйтэн тэнгэрийн үүл шиг цэлмэх нь хялбархан
Хэн нэгэнд дурлаад хэлж амжаагүй ч юм шиг
Хээрийн задгай салхи шиг нэг л тогтворгүй байх чинь
Уртын дуу аялсан
Эрдүү цээлхэн хоолойгоороо
Урсгал дөлгөөн мөрөн шиг
Энгүүн тайван зангаараа
Лавай цагаан Сутайдаа зусахад
Лааны зүүрмэг гэрэл чиг яахав дээ
Лагшин тунгалаг ээжийгээ байхад
Лангаар урласан эрдэнэ чиг яамай шүү дээ
Мөөмөө ивэлгэсэн өвөрт тань
Мөнх эрхлэмээр болох юм ээж ээ
Мөндөр хайлуулсан хайранд тань
Мөчир ургамаар болох юм аав аа
Аливаа бүхнээ тань даа зориулж
Айлын хийморийг биедээ шингээж
Аавын хүүг алгандаа энхрийлж
Аз жаргалаа эдлэж сууя даа
Ачтай ээжийн ариун хайрыг
Алагхан зүрхэндээ тээж л явна аа
Алтан шаргал уургаа шимүүлсэн
Ачлал буяныг тань санаж л явна даа
Халуун говийнхоо гүнээс
Хаваж оргилсонхон харз минь
Халиун толгойнхоо өмнүүр
Харгиж урссанхан гол минь ээ