Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм
Ангилал: Поп, R&B
Уйлж л дуулмаар дуу байдаг даа
Учирлаж ярьмаар хайр байдаг даа
Удахын аргагүй бодол байдаг даа
Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа
Аа аа аа аа аа
Уулзах л юмсан даа чамтайгаа би
Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юмуу
Уужмын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргалд инээгээгүй
Цайлган хайлган унаган хайраа
Төвшин амгалан хуулиа дээдэлж
Төрийн ёсоо хүндлэн сахисан
Алдхан биеэ умартан зүтгэж
Амгалан энхий харуулд зогссон
Хүний нутгийн уул нь хө
Хүйтэн ч юм шиг санагдана
Хүүгээ гэсэн ээжий ээжий минь ээ
Зүүдэнд сүүтэй эргэнэ ээ
Зүүдэнд сүүтэй эргэнэ ээ
Будантаж дүнхийн харагддаг
Булган хангайн уул уу даа
Буцаад ирэхийг минь хүлээсэн
Буянтай буурал ээж минь үү дээ
Цаст ууланд янгир даарахаар
Цайлган ээжээ санаад байх юм
Цагаахан уян сэтгэлийг нь бодохоор
Цантсан хяруунд нулимс унах юм
Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа бас чи санаа болов уу
Сүүтэй энгэрийг нь чичрээж
Уйлахад минь сэрүүн ээж минь
Суугаа хоносон шөнө
Одноос олон байгаа даа
Аминаас нь тасарсан амь билээ чи
Ачлалтайхан ээжийгээ хайрлаж яваарай
Сэртэс хийтэл цочоон сэрээж ээжийнхээ
Сэтгэлийг нь битгий чилээгээрэй