Модод нахиалах үеэр бодол ээдэн байхад
Борхон зүрх минь хослон цохилохыг хүснээ
Дэнж ногоорох зунаар сэтгэл баясан байхад
Дэргэд минь байгаач гээд тольтоо хүлээнэ
Ангилал: Поп, R&B
Үзэмжит хээнцэр цэцэгс чимээ чагнан ганхах
Үдшийн намуухан анираар зүрхээ хөглөж санадагаа
Үглээ борхон шувуу өндөгөө дараад амарсан
Үүрийн шаргал гэгээнээр зүүдээ сэмлэж санадагаа
Улирлын сайхан хавраа дагаад
Усны шувууд ирэх юм даа
Учирсан сэтгэлийн хайраа дагаад
Ханийн заяа нийлэх юм даа
Цаагуур явсаныг наагуур даллаад
Цайны дээжээ өргөн барихдаа
Мишээх царайд нь наран гэрэлтсэн
Миний говийнхон тэнгэрийн улсаа
Модод нахиалах үеэр бодол ээдэн байхад
Борхон зүрх минь хослон цохилохыг хүснээ
Дэнж ногоорох зунаар сэтгэл баясан байхад
Дэргэд минь байгаач гээд тольтоо хүлээнэ
Үгүй дутуугаа гүйцээж өчнөөн жил ханилсан
Үрий минь эх чамайгаа бодолдоо мөрөөдөх юм даа
Үнэнчхэн хоёр биендээ ижий аав бололцсон
Үүрдийн ганцхан түшиг минь зүүдэнд даанч илхэн
Саруул танхимдаа золоор золгож
Салах зайгүй ижилдсэн бидний
Охь эрдмийн шимийг хүртсэн
Оюутан нас минь насны баясгалан
Үүл үүл нь гарлаа гээд
Хуртай хургүйг нь мэдээнэ үгүй еэ
Үг үгээ оллоо гэхэд
Үнэн худлыг мэдээнэ үгүй еэ
Газрын холоос дуралзсан аавын өргөө цайвалзсаар
Галбын шанхан говийг өдөржин туулсаар золгоно доо
Бүсгүй хөмсөг шиг саран үдшийн гэгээнд эрхэлсээр
Буурын зогдорт зүүгдсээр толгодын цаагуур шингэнэ
Бороо дандаа асгараад л байв чиг
Бодлоор минь норж угаах биш дээ
Болчимгїй нас минь холдоод байв чиг
Бууралхан ижийдээ ойртох биш дээ