Ангилал: Поп, R&B

Монголын нийтийн дууны урлагт шинэ залуу чадварлаг дуучид шил дараалан гарч байгаа билээ. Тэдний нэг болох хос дуучин Өлзийбаяр, Загарсүрэн нар юм. Тэд 2013 онд хөгжми бүжгийн коллежийг дүүргэсэнээс хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд тэдний анхны бүтээл нь Л.Эрдэнэ-Очирын үг, Ж.Эрдэнэ-Чулууны ая “Хайрын шивнээ” дуу ажээ.

Уртын дуучин А.Түмэн-Өлзийгийн уран бүтээлийг шимтэн сонсогчид олон. Хоолойны цар хүрээ сайтай, сайхан дуулдаг хэмээн магтуулдаг дууч бүсгүй хөл хүнд байгаа ч хөдөлмөрлөсөөр шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ. “Хайрын тэнгэр диваажин” дуугаа Л.Сөрөлт хамтран дуулжээ. Энэхүү бүтээл нь тэдний хамтран дуулсан хоёрдахь уран бүтээл юм.