Ангилал: Хип Хоп

Урлагийн ертөнцөд “Freezone” хамтлагийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэдний гаргасан дуу болгон нь аялгуулаг байдгаас гадна хайрын сэдвийг хөнддөг учраас дурлалт хосуудын хувьд дурсамж агуулсан хамтлагийн нэг яахын аргагүй мөн билээ.

СТА, дуучин Э.Болор-Уянгын шинэ уран бүтээл “Энэ миний огторгуйд” дууг уншигчиддаа толилуулж байна. Рок, попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаараа хэдийнэ танил болсон түүний шинэ дууны клипийг Ocean grey студид бүтээсэн бол дууны шүлгийг D.N.K, видеог Solo Media студи хийсэн байна.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертура” хамтлаг мянга мянган ээжүүдийг магтан дуулсан “Ээж минь” шинэ уран бүтэлээ цацлаа. Энэхүү дууны хөгжмийг Монгол улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Жанцанноров бичиж, үгийг яруу найрагч Д.Ренцэндорж бүтээжээ. Ингээд уншигчиддаа Увертура хамтлагийн шинэхэн уран бүтээл “Ээж минь” уран бүтээлийг хүргэж байна.