Ангилал: Хип Хоп

Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Эр хүн болгож өгөөч” киноны дууг Батсүх& Ариу нар хамтран дуулжээ.

Уг кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тогложээ.

Панк урсгалаар уран бүтээлээ туурвидаг “L Guards” хамтлагийн залуус уран бүтээлдээ эргэн оржээ. Тэд “Хар сувдны нууц” инээдмийн уран сайхны киноны дууг дуулснаар дахин шинэ уран бүтээлдээ орсон байна. Ингээд ах, дүү дуучдын шинэхэн уран бүтээлийг хүргэж байна

Монгол түмнээ далны ясны сийлбэрчин хэмээн танигдсан Т.Баттогтох өөрийн уран бүтээлээрээ ч сонсогчдийн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. Түүний гаргасан “Сумын овгор”, “Багын найз” зэрэг дуунууд нь бидний дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон

Хаврын улиралд хайрыгаа олсон хосууд олон байдаг. Тэгвэл хайрын улирал ирсэн энэ өдрүүүдэд сонсох таны дуу “Би дурлана”. Дуучин Хүрэлээ өөрийн шинэхэн дуугаа сонсогч танд хүргэхэд бэлэн болжээ. “Галзуу дурлагч” дууч залуугийн “Би дурлана дууны үгийг Х.Соёмбо, аяыг О.Хүрэлбаатар зохиожээ.

“Far away” хамтлагийнхан “Sleep” нэртэй шинэхэн дууны клипийг үзэгчдэд хүргэх гэж байна.Тус дууны үг, аяыг “Far away” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Харин mix, mastering-ийн ажлыг “Dual zet” рекордс хийсэн гэнэ.Клипийг “Grove” энтертайнмент хийж гүйцэтгэжээ.