Ангилал: Хип Хоп

“Камертон-2” шоунаас төрөн гарсан “Бид 4” хамтлагийнхан сүүлийн үед уран бүтээл арвинтайбайна. Тэд өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч байсан билээ. Мөн одоогоос сарын өмнө“Хүсэл мөрөөдөл” нэртэй дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн юм. Тэгвэл тэдний шинэ уранбүтээл болох “Үүрд хамт” дууны клип саяханаас цацагдаж эхэллээ.

“Аурора” студийн зургаа дахь бүрэн хэмжээний кино “Учрал” ирэх дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийнэ. Уг дэлгэцийн бүтээлд монголын залуу үеийн төлөөлөл болсон Б.Мишээл, О.Дөлгөөн, Э.Алдар, Батушка нар тогложээ.

UBS телевизийн бүтээл болох “Содура” уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулаад байгаа. Тус киноны дууг МУГЖ Б.Сарантуяагийн дуулснаар бид мэдэх болсон бол тайгын охин Содура ч энэхүү киноны дууг өөрөө дуулан амьдруулсан юм. Уншигчдийнхаа хүсэлтээр тус киноны гол дүрийн жүжигчин Очгэрэлийн дуулснаар “Содура” киноны дууг хүргэж байна.

“Хувьсал” продакшны уран бүтээлчид “Тооцоогүй тоглоом” шинэ уран бүтээлээ ирэх дөрөвдүгээр сарын 16-наас үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Уг киноны дууг өнөөдрөөс эхэлж цацаж байгаа бөгөөд киноны дуу хөгжим Л.Балхжав, шүлэг П.Одгэрэл бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, залуу жүжигчин Г.Бямбасүрэн нар хамтран дуулжээ.