Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов
Боловсрол

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

Урлаг Урлаг11/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төв хамтран Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVIII бага хурлыг Смитсониан хүрээлэн болон Конгрессын номын санд энэ сарын 6-7-нд зохион байгуулав.

Жил бүр зохион байгуулдаг уг хуралд Монтанагийн их сургууль, Колумбийн их сургууль, Пенсильванийн их сургууль, Пенсильванийн Улсын их сургууль, Хойд Каролинагийн их сургууль, Виллиам Мари коллеж, Зүүн Теннесси мужийн их сургууль, Йелийн их сургууль, Америк дахь Монгол судлалын төв болон МУБИС, СУИС, “Чингис хаан” үндэсний музейн төлөөлөл бүхий нийт 30 гаруй эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлэв.

Элчин сайд Ө.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол судлал бол Монгол орон, монголчуудыг гадаад ертөнцөд илүү бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлах гүүр юм. Монголын баялаг түүх, өв соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулахад хурал зохион байгуулагчдаас гадна, их, дээд сургуулиудад ажиллаж буй монголч эрдэмтэд болон монгол судлалыг бие даан судалж буй судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлов.

“Монголын түүх”, “Хэл шинжлэл”, “Соёл урлаг”, ”Археологи”, “Нийгэм” зэрэг салбар хуралдаанаар өрнөсөн тус хурлын түлхүүр илтгэлийг Пенсильванийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн, профессор Кристофер Этвүүд “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” сэдвээр хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Оролцогчид Конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрладаг монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцав. Энэхүү хуралд 100 орчим хүн оролцсоныг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Боловсрол Урлаг

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

21/07/2026
Боловсрол Урлаг

Олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас Монголын баг 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.