Ангилал: Хип Хоп

Салхинд согтон найган дэлбээлсэн
Сайхан үнэрт янаг цэцгийг
Сэмхэн ширтэх чамдаа зориулж
Сэтгэл догдлон бэлэглэж билээ

Чамд би хайртай болчихоод
Чандалсан үгийг чинь хур шиг хүсээд
Сайхан цэцгийн дэлбээ хумигдах шиг
Сэтгэлийн гүнд гутран явна

Цэлмэг нартай өглөө гэрээс гараад явлаа
Цэнхэр даашинзтай бүсгүй гараас хөнгөхөн чимхээд зөрлөө
Хөөе найз аа юу байна
Хөгшин нь чамайг таньсангүй

Ижилдэн дассан хос хун нуурандаа иржээ
Их л удалгүй буун дуу хосыг хагацаажээ
Өр нь цоорсон хайр ийм зовлонг яаж тэсэхэв дээ
Өнчин хун өндрөөс хальж үхэхээр шийджээ