Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Хүннүгийн үеийн язгууртнуудын хэрэглэж байсан цорготой шавар сав Завхан аймгийн Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна
Музей

Хүннүгийн үеийн язгууртнуудын хэрэглэж байсан цорготой шавар сав Завхан аймгийн Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг20/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Орон нутаг судлах музейн археологийн танхимын гол үзмэрийн нэг нь цорготой шавар сав юм.

Тус музейд 2023 онд 100 гаруй үнэт үзмэр, эд өлгийн зүйлстэй археологийн танхим байгуулсан юм.

Энэ танхим нь Алдархаан сумын Ямаан-Уснаас олдсон нийтийн тооллын өмнөх гуравдугаар зуунаас нийтийн тооллын нэгдүгээр зууны үеийн олдворууд дээр түшиглэн нээсэн байна.

Археологийн танхимын гол үзмэрүүдийн нэг цорготой шавар сав нь Хүннүгийн язгууртны 61-р булшнаас олдсон дурсгал юм. Оршуулгаас олон хагархай хэсэг олдсоныг эвлүүлж, 50 гаруй хувь нь бүтэн болсон байна. Богино хүзүүтэй, үл ялиг гадагш эргэсэн уруултай. Мөр хэсгээр нь хоёр эгнээгээр товойлгон хөвөөлсөн ба савыг бүхэлд нь самнаа хээгээр чимэглэжээ.

Ёроол орчимд нь 1.5 см голчтой нүх бий. Нийт өндөр 60.5 см. Бүсэлхий хэсгээрээ 140 см голчтой. Амсар 22.5 см голчтой. Уруулын зузаан нь 1.9 см. Товгор чимэглэлийн өргөн нь 5 см. Суурийн голч нь 22 см. Хүзүүний доод хэсгээр дан зураасан хээтэй. Бор хүрэн өнгөтэй. Бүдүүн ширхгийн шавраар хийсэн. Шатаалт сайтай. Эргэх хүрдний ором 2.5х2.5 см бүхий сав юм.

Ямаан-Усны дурсгал нь Хангайн нурууны баруун өмнөд хэсгээс, мөн Завхан аймгаас анх удаа олдоод байгаа хүннү язгууртны булш гэдгээрээ сонирхолтой хэмээн эрдэмтэн судлаачид онцлон үзжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026
Музей Урлаг

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026
Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.