Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ
Археологи

Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ

Урлаг Урлаг18/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газраас Орхон, Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх эрхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгож, 2023 оноос Оюутын ордын хайгуулыг эхлүүлсэн.

Тус ордын хүдрийн нөөцийг 357 сая тонн, цэвэр зэсийн хэмжээ 1.1 сая гаруй тонн гэж тогтоогоод байгаа юм. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр зэсийн агууламж 0.32 хувьтай гэж тогтоогоод буй.

1972 онд Эрдэнэтийн овоо ордыг 521.7 сая тонн хүдэр байна хэмээн тогтоож 34 жил ашиглахаар төлөвлөж байсан. Шинээр нээсэн Оюутын ордыг энэ жишигтэй харьцуулахад даруй 30 жил ашиглах нөөц юм гэж уг ордын төслийн  багийнхан онцолж буй юм.

Тэгвэл Оюутын ордын геологи, хайгуулын ажил эхлүүлсэн энэ 3 жилтэй холбоотойгоор 2024 онд хайгуулын талбайд 10 хиргисүүр байна гэдгийг олж тогтоож, соёлын өвийн хууль тогтоомжийн дагуу МУИС-ийн нүүдэлчдийн архелогийн хүрээлэнтэй Эрдэнэт үйлдвэрийн малтлагын үеийн ажлын хэсгийн археологчид хамтран судалж, энэ оны 10 дугаар сард тайлангаа гаргаж дуусжээ.

Нийтдээ 10 булш малтсан бөгөөд хүрлийн үед холбогдох 4 булш, цаг үе нь тодорхойгүй 4 булш, дундад зууны үеийн 2 булшийг малтаж судалсан байна.

Нийт 1032 га талбайд байсан Оюутын ордын ухмалд судалгаа малтлага хийжээ.

Олдворуудын хувьд хүрлийн үеийн дурсгал 8-13 дугаар зуунд хамаарагдах булшууд байсан бөгөөд маш сайн хадгалагдсан төдийгүй булшны эзний эд хэрэглэгдэхүүний зүйлс, малын яс, эсгий эдлэл, толь зэрэг гарч иржээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Египетийн баруун цөлөөс Византын үеийн хотын балгасыг илрүүлжээ

07/07/2026
Археологи Урлаг

Таван нүдэн хээтэй дээл

19/06/2026
Археологи Урлаг

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.