Ангилал: Хөгжим

Монгол ард түмний олон зуун жилийн турш хэрэглэсээр ирсэн хөгжмийн нэг бол яах аргагүй ЯТГА хөгжим мөн билээ. Ятга бол товшуурт хөгжмийн төрлийн чавхдаст хөгмийн айлтгалд байдаг, манай орны төв халх болон баруун зүүн аймгуудад ихэд тархсан хөгжмийн зэмсэг юм. Ятга хөгжмийн бусад ардын хөгжмийн зэмсгүүдээс ялгагдах онцлог нь хөг дуурсгалын хувьд ч тийм баялаг биш пентатоник хөгөөр хөглөгддөг /энэ нь таван эгшигээр хөглөгддөг хөг/. Ятгын урт богино, толгойн хэсэг, их бие зэрэг нь нутаг бүрт өөр өөрийн өвөрмөц хийцтэй байдаг төдийгүй өөр өөрсдийн бие гарт тааруулж тохируулан урладагаараа нэгэн хэв загварын тусгай дүрэм горимд хамрагдаггүй байна. Үүнээс үзэхэд ур хийцийн хувьд том жижиг, чавхдасны тоо нь олон цөөн янз бүр байдгаараа маш чөлөөтэй юм.

Монголчууд бидний эрт үеэс хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийх нь лимбэ буюу хөндлөн бишгүүр юм. Энэхүү зэмсэг болбоос аль баруун Хан улсын үед баруун хойт дахь харь үндэстнүүдийн дунд уламжлагдан ирснээс өмнөд умард төрийн үед Дундад улсад орж ирсэн бөгөөд Сүн улсын үеэс их, бага хөндлөн лимбэ гэх хоёр төрлөөр олон газар хэрэглэгдэх болжээ. Сүн улсын хөгжмийн бичигт… их, бага хөндлөн лимбийг цөм хулсаар үйлджээ.