Данзангийн Нямсүрэн /1947-2002/
Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, “Дорнын их яруу найрагч” хэмээн амьд сэрүүн ахуйдаа алдраа дуудуулсан суу билиг төгөлдөр яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Дарьгангын хээр талд нүүдэлч-малчин-хувраг Данзангийн отгон хүү болж мэндэлжээ. Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, Сүхбаатар аймгийн Наран сум, Эрдэнэцагаан сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн алба хааж, дараа нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн, Эрээнцав өртөөнд ажиллаж,
Ангилал: Бусад
Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно.
Сормууниршийн Дашдооров нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн билээ. Дэлгэрхангайд бага, Мандалговьд дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж 1969 онд төгссөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны кино үйлдвэрийн жүжигчин Батдоржийн Баасанжавыг “Алтан гадас” одонгоор өчигдөр шагнаж баяр хүргэжээ.