Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ардын уран зохиолч С.Дашдооровын намтар
Утга зохиол

Ардын уран зохиолч С.Дашдооровын намтар

Урлаг Урлаг27/04/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anhaa9790406012012-04-27-14-53[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Ардын уран зохиолч С.Дашдооровын намтар

Сормууниршийн Дашдооров  нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн билээ. Дэлгэрхангайд бага, Мандалговьд дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж,  багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж 1969 онд төгссөн. 1971-1980 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор, 1980-1982 онд Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан,  1983-1995 онд утга зохиолын “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. 1969 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1998 онд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ. Бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн юм. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Бяцхан Боролзой” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн. Уран зохиолын амтанд орж, зохиол бүтээлээ зөвхөн шүлэг, өгүүллэгээр хязгаарлалгүй тууж, роман, найраглал, жүжиг, кино, дуурь зэрэг бүх төрлөөр бүтээл гаргаж байснаараа ховор онцгой авъяас билигтэн байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026
Утга зохиол Урлаг

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Утга зохиол Урлаг

Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналыг Махрин Сохайл хүртлээ

08/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026

“American Pie” киноны од Шаннон Элизабет “OnlyFans”-д нэгджээ

17/04/2026

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

17/04/2026

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

17/04/2026

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.