Зохиолч Б.Галсансүх
1972 онд Хэнтий аймагт төрсөн. ОХУ -ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн.2003 онд “Хүн судлал” номоороо”Яруу найргийн төлөөх зуун жилийн дайн” МЗЭ -ийн шагнал, 2005 онд “Сэтгэл гэдэг эрхтэн” номоороо Алтан өд шагнал авч байжээ. Түүний “Хүн судлал” номыг утга зохиолд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Манай уншигч сонсогчид түүнийг “Бурханд хэлэх зөвлөгөө” шүлгээр нь илүү таних болсон.
Ангилал: Бусад
1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан гэдэг. Зарим материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий..Чойном Хэнтий аймгийн Ерөнхий Боловсролын дунд Сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхдаа өөрөө ч сүрьеэ өвчинтэй байсан учир сургуулиас чөлөөлөгджээ. Үүнээс хойш дахиад сургуулийн мөрийг хөөж үзээгүй өнгөрчээ.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /1803-1856/ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Дулаан харын уулын өмнө нарийн хараас эгц урдхан Дэнгvvн худгийн хойно Шувуун хэмээх өчvvхэн шадны дэргэд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.
Б.Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төрсөн. Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Киноны дээд сургуульд Уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр суралцсан. МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллажээ.
Данзангийн Нямсүрэн /1947-2002/
Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, “Дорнын их яруу найрагч” хэмээн амьд сэрүүн ахуйдаа алдраа дуудуулсан суу билиг төгөлдөр яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Дарьгангын хээр талд нүүдэлч-малчин-хувраг Данзангийн отгон хүү болж мэндэлжээ. Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, Сүхбаатар аймгийн Наран сум, Эрдэнэцагаан сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн алба хааж, дараа нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн, Эрээнцав өртөөнд ажиллаж,
Сормууниршийн Дашдооров нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн билээ. Дэлгэрхангайд бага, Мандалговьд дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж 1969 онд төгссөн.