1936 оны 8 сарын 4-нд Ховд аймгийн Мянгад сумын “Их арал” гэдэг газар төрсөн. 1957 онд Урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн.
Ангилал: Бусад
Н.Наранбаатар 1975 оны 03 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага, дунд сургуулиар дамжин 1998 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсөж тус театрт орж ажилласан. Н.Наранбаатар өнгөрсөн хугацаанд Р.Ганбатын “Эрлэгийн данс” жүжгийн Очир, Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Ф.Веберийн “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Вольф, Н.Банзрагчийн “Гавал cap” жүжгийн Андуу захирал, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма зэрэг дүрүүдийг театрын тайзнаа бүтээснээс гадна Талзуурсан дурлал”, “Ноен солиот зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон.
Г.Хонгорзул 1974 оны 09-р сарын 12-нд Хэнтий аймгийн Баянхутаг суманд малчин ард Ганбаатарын ууган охин болон мэндэлжээ. 1982 онд Баянхутаг сумын 8-н жилийн сургуульд орж, 1992 онд Хэнтий аймгийн 1-р сургуулийг дүүргэсэн. 1993-1994 онд мал маллаж байгаад 1995-1998 онд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад дуучнаар, 1998-2003 онд СУИС-д элсэн суралцаж уртын дуучин мэргэжлээр төгссөн. Одоо “Түмэн Эх” чуулгад дуучнаар ажиллаж байна.
Энхтайван овогтой Цэнд-Аюуш нь 1986 оны 10 дугаар сарын 12- нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Содномпил овогтой Энхтайваны таван хүүхдийн хамгийн том нь болж мэндэлсэн. 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор, 2003-2007 онд Мюзик Холл Театр Кино Хөгжмийн дээд сургуульд Жүжигчин, найруулагчаар суралцаж төгссөн. 2009 оноос эхлэн урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтыг үүсгэн байгуулан тасралтгүй ажиллаж байна. 2012 оноос Нийслэлийн Улаанбаатар чуулгын маркетингийн албаны даргаар сонгогдон ажиллаж байна.
Vera Grafin von Lehndorff -Steinort нь 1939 оны 5 сарын 14-нд Зүүн Пруссын Кёнигсберг хотод буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төржээ. Тэрээр Германы загвар өмсөгч, жүжигчин зураач бүсгүй байсан бөгөөд түүнийг Veruschka эсвэл Veruschka von Lehndorff нэрээр нь илүү таньдаг. Тэрээр богинохон хугацаанд боловч баян тансаг амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Эцэг Heinrich Graf von Lehndorff-Steinort нь Адольф Гитлерийг эсэргүүцэгч “German Resistance” бүлгэмийн гишүүн байсан бөгөөд Veruschka-г таван настай байхад Гитлерийг алахаар завдсан гэх хэргээр баривчлагдан хороогджээ. Эцэг нь нас барсны дараа түүний гэр бүл Дэлхийн 2-р дайныг дуустал ажилчдын лагерт амьдарсан байна. Дайн дууссаны дараа тэд гэр оронгүй хоцорч Veruschka 13 настайдаа сургуульд орсон гэдэг.
Дуучин Сарантуяа
Алдаршсан шалтгаан: Дуучин
Нэр: Сараа
Бүтэн нэр: Батмөнхийн Сарантуяа
Төрсөн өдөр: 1970-04-20
Мэргэшил: Дуучин
Хамтлаг нь 2005 онд СУИС-аас үүсэн байгуулагдсан бөгөөд 2009 онд “Аавдаа” , “Урт наслаарай ээжээ” зэрэг дуунууд орсон “Hot pizza” нэртэй цомог гаргасан. Түүнээс хойш урлагийн мэргэжилээрээ суралцаж, ажиллаж байгаад 2011 онд “Asian Shop the jazz album” цомог дээр ажиллаж 2012 оны 4-сар дуусгаж цомгийнхоо нээлийг амжилттай хийсэн. Энэ цомогт дэлхийн жазз урлагийн домог болсон Louis Armstrong, Frank Sinatra, Ray Charles зэрэг дуучдын сор болсон дуунуудаас бүрдсэн.
Тэрээр 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Шаврын ханан” гэдэг газар төржээ. Нацагдорж нь 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид(багш нь Н.Пузей) суралцан төгссөн. 1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.
Дэмидийн Хишигт Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, кино найруулагч, Монгол кино үйлдвэр, Монгол телевизэд найруулагч, Телекино үйлдвэрт уран сайхны удирдагчаар ажиллаж, “Монгол гэр”, “Монгол эмээл”, “Монгол бичиг”, “Орхоны хөндийгөөр”, “Нүүдэлчид” зэрэг олон кино найруулж “Төр магнай”, “Гарьд магнай”, “Цэцмагаай”, “Нөмрөгхадны цуурай” зэрэг уран сайхны кинонд туслах найруулагчаар ажилласан.