Дуурийн жүжигчин. (1952.08.17) Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1965-1967 онд Хөнгөн үйлдвэрийн ТМС, 1976-1981 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. 1970-1975 онд ЦДБЭЧ-д бүжигчин, 1981 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. 1996 онд СТА цол, 1998 онд УГЖ, 2006 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
Ангилал: Бусад
Дуурийн жүжигчин, дуучин (1937-05-20) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Цагаан толгой гэдэг газар төрсөн. 1951-1954 онд УДС-д суралцаж төгссөн бөгөөд мөн ондоо УХДТ-т найрал дуучнаар ажиллах болсон юм. Тэрээр 1957-1962 онд Болгар хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр сурапцаж төгссөн байна.
Данзаншаравын Жамьянжав
МУГЖ 1981 он, АЖ 2008 он
Дуурийн жүжигчин, дуучин (1937-05-20) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Цагаан толгой гэдэг газар төрсөн. 1951-1954 онд УДС-д суралцаж төгссөн бөгөөд мөн ондоо УХДТ-т найрал дуучнаар ажиллах болсон юм. Тэрээр 1957-1962 онд Болгар хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр сурапцаж төгссөн байна. Д.Жамьянжав нь Пхеньян хотноо зохиогддог дэлхийн залуучуудын урлагийн хаврын наадамд оролцон эх орныхоо нэрийг олон улсын тайзан дээр цуурайтуулж байсан манай улсын алдарт дуучдын нэг юм.
МУГЖ 1993 он, АЖ 2005 он
Дуурийн жүжигчин. (1955.07.01) Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 1970-1973 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум, 1976-1984 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ХИС-ийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
Манай улсын шилдэг гурван шударга хөгжимчний нэг. Энэ хүн 10 настайдаа алдарт хөгжимчин О.Дашдэлэгт шавь орж шанз хөгжим заалгаж хоёр жилийн дараа 1938 онд “Бөмбөгөр ногоон” хэмээх Улсын төв театрт хөгжимчин болжээ. С.Гончигсумлаагийн “Рапсоди”, Л.Мөрдоржийн “Унаган жороо”, Д.Бадарчийн “Ардын дууны найруулга”, В.А.Моцартын “Рондо”, А.Хачатуряны “Охидын бүжиг”,Ж.Бизегийн “Кармен” дуурийн оршил зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг шударга хөгжмөөр яруу сайхан хөгжимдөж олон түмэндээ хүргэсэн юм.
МУГЖ 1969 он, АЖ 1976 он
Балетын жүжигчин. (1944) Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. 1956-1962 онд
Ташкентийн СБС-д суралцаж төгссөн. Тэрээр 1962 оноос УДБЭТ-т ажилласан ба бүжгийн жүжгийн анхны гоцлол бүжигчдийн нэг юм. 1969 онд УГЖ, 1976 онд Ардын жүжигчин цол хүртжээ.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин
Хорлоогийн Уртнасан
МУГЖ 1976 он, АЖ 1981 он, ТШ 1984 он
1945-03-03-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуулаачин анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ.
Монгол улсын Ардын жүжигчин
Дэмбэрэлийн Жаргалсайхан
МУГЖ 1969 он, АЖ 1976 он
Дуурийн жүжигчин. 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. 1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан.
Жүжигчин, дуучин, найруулагч. 1924-06-15 нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар төрсөн. 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгссөн. Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг юм. 1938-1940 онд Залуучуудын соёлын ордонд шанз, мандолин хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркт жааз хөгжимчин, 1944-1957 онд УТТ-т хөгжимчин, дуучин, 1961-1967 онд ҮДБЭЧ-д уран сайхны удирдагч, 1967-1983 онд соёлын яаманд мэргэжилтэн, 1989 оноос одоог “Эртний сайхан” ахмад уран бүтээлчдийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байна. 1945 онд УГЖ цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин , 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Дагвын Лувсаншарав 1926 оны 6 сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын “Яндаг худаг” гэдэг газар төрсөн. 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч, 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин, 1949-1952 онд Улсын хөгжимт драмынтеатрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1954-1959 онд Москва хотын Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан. 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажилласан.
1961 онд Гавъяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1989 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан.
1929 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. 1947 онд УХДТ-ын найрал дууны ангид дуучнаар орж, 1960 онд Свердловск хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Энэ үеэс эхлэн ДБЭТ-ын тайзнаа үндэсний болон сонгодог дуурийн 20 гаруй гол дүрийг бүтээсэн.