Эдгээр бэлдмэлийг дэмжсэн судалгаануудын дийлэнх нь огт худал бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах бус, зах зээлд аль болох түргэн борлуулахын тулд чиглэсэн төөрөгдлүүд байдаг аж. Эмийн компаниуд бэлдмэлүүдийнхээ клиник туршилтын үр дүнгийн тухай мэдээллээ бүрэн өгдөггүй болохыг Британийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулжээ.
Эрүүл мэндийн ажилтнууд үнэн мөнийг дэлгэж, олон нийтэд мэдээлэхдээ өөрсдийн ажил болоод нэр хүндийг эрсдэлд оруулдаг. “Шинжлэх ухааны бүтээлийн дийлэнх хэсэг бодит байдалд нийцэхгүй байж болно” гэж “The Lancet” сэтгүүлийн р